Нотлох баримт гаргах, бүрдүүлэх, нотолгооны процесс

  • Хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй.
  • Эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх эрхтэй. Хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох эрхтэй.
  • Хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох эрхтэй.
  • Нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой; өөр орон нутагт байгаа учраас өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрч оролцуулах талаар нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа, хариуцагч нь хариу тайлбар гаргамагц шүүхэд гаргах эрхтэй.
  • Тайлбар, нотлох баримтыг шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй бол шүүх хүлээн авахаас татгалзах эрхтэй тул нотлох баримтыг шүүх хуралдаанаас өмнө шүүхэд гаргахыг анхаарна уу.
  • Хэргийн оролцогч та өмгөөлөгчөөс эрх зүйн туслалаа авах, шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох эрхтэй.

Та Эрх, үүргийн тайлбарын маягт-ыг татах бол ЭНД дарна уу.