-
Б-2-Хөдөлмөрийн гэрээний дагуу олгоогүй цалин
Бусад бүрдүүлбэр:
- Иргэний үнэмлэхний лавлагаа / ААН бол байгууллагын гэрчилгээний хуулбар
- ААН бол байгууллагыг төлөөлсөн эрх бүхий этгээдийн итгэмжлэл
- Улсын тэмдэгтийн хураамж төлбөр баримт
- Бусад холбогдох баримт
Анхаарах зүйл:
- Шүүгч Иргэний хэрэг хянан шийдвэр тухай хуулийн 75.1 дүгээр зүйлд заасан шаардлага хангагдсан бөгөөд тус хуулийн 65.1-д заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор иргэний хэрэг үүсгэнэ.
- Нэхэмжлэгч нь иргэний хэрэг үүсгэснээс хойш 5 хоногийн дотор нэхэмжлэлийн үндэслэлийн хүрээнд нэг удаа нэхэмжлэлээ нэмэгдүүлэх эрхтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийг шүүхийн байранд байрлах "Гэрэгэ" киоск төхөөрөмжөөр төлнө.
- Цахимаар /цахим шүүх систем тун удахгүй/
- Өөрийн биеээр шүүхэд өгөх
Манай хаяг:
Утас: 77112383
Хаяг:
Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Ж.Самбуугийн гудамж, “Олонлог эгзэ” сургуулийн зүүн талд
Имэйл:
scp-court@shuukh.mn
Манай байршил:
Иргэний хэрэг хянан шийдвэр тухай хуулиас:
65.1.Шүүгч дараахь тохиолдолд захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана:
65.1.1.энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн харьяалал зөрчсөн;
65.1.2.энэ хуулийн 14, 15, 16, 19 дүгээр зүйлд заасан шүүхийн харьяалал зөрчсөн;
65.1.3.шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал;
65.1.4.нэхэмжлэгч нь эрх зүйн бүрэн чадамжгүй этгээд байвал;
65.1.5.нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан;
65.1.6.нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа;
65.1.7.зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаархи өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа;
65.1.8.уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа;
65.1.9.хариуцагчийн хаяг тодорхойгүй;
65.1.10.зохигч болох хүн нас барсан, хуулийн этгээд татан буугдсан тохиолдолд маргаж байгаа шаардлага буюу маргаантай үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй;
65.1.11.энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байвал.
65.2.Шүүгч энэ хуулийн 65.1-д заасан захирамждаа уг нэхэмжлэлийг хэрхэн мэдүүлэх, эсхүл шүүх түүнийг хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг хэрхэн засахыг зааж өгнө.
-
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 14 өдөр Дугаар 197/ШШ2025/06110
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******
Цалин хөлс 11,973,288 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 12 сарын 13- ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *********н нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2,083,192 төгрөгний шаардлагыг хангаж, үлдэх 4,166,384 төгрөгний шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч******нь хариуцагч ********-нд холбогдуулж цалин 11,973,288 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж 6,249,576 төгрөг гаргуулахыг шаардсан байна.
3. Нэхэмжлэгч нь 2024 оны 5 сард илүү ажилласан 8 цагийн нэмэгдэл 574,608 төгрөг, 2024 оны 6 сард илүү 56 цагийн нэмэгдэл 2,668,096 төгрөг, 2024 оны 7 сард илүү ажилласан 56 цагийн нэмэгдэл 3,006,872 төгрөг нийт 6,249,576 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
4. Хариуцагчаас эрх нь зөрчигдсөн гэж мэдсэнээс хойш гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн, сард 168 цаг ажиллах байтал 2024 оны 5-7 сард ажилласан цагийн цалин хөлсийг Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу 1.5 дахин нэмэгдүүлж олгосон гэж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргасан байна.
5. Нэхэмжлэгч ******нь******** баяжуулахын оператораар ажиллаж, сард 1,016 ам.долларын үндсэн цалинтай, 14 хоног ажиллаж, 14 хоног амардаг болох нь зохигчийн хооронд байгуулагдсан 2014.10.22-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, 2022.03.02-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний өөрчлөлт зэрэг баримтаар тогтоогдож байна.
6. Нэхэмжлэгч *******нь илүү цагийн хөлс олгоогүй талаарх гомдлоо хуульд заасан урьдчилсан шийдвэрлүүлэх журмын дагуу, тогтоосон хугацаанд компанийн хөдөлмөрийн маргаан таслах комисст, дараа нь дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргаж хариу авсан, шүүхэд хуульд заасан хугацаанд хандаж нэхэмжлэлээ гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2, 154.6, 154.1.8-д заасан зохицуулалтыг зөрчөөгүй гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч нь уртын ээлжээр буюу 14 хоногийн турш ажил үүрэг гүйцэтгэхдээ өдөрт 12 цагаар ажилласан үйл баримтын талаар зохигч маргаагүй, харин тухайн 12 цаг ажилласны 4 цагийг нь илүү цаг гэж үзэх эсэхэд зохигч маргалаа.
7. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д Ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлэхээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болно гэж, 92.4-т Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна гэж тус тус заажээ.
8. Хөдөлмөрийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2, 87 дугаар зүйлийн 87.2-т зааснаас үзэхэд ердийн ажлын өдрийн үргэлжлэл найман цагаас илүүгүй байхаар хуульчилсан бөгөөд энэ журам ээлжийн ажилтны ажиллах цагийн үргэлжлэлд адил хамаарахаар байх ба ердийн ээлжийн болон уртын ээлжээр ажиллуулах ажлын цагийн үргэлжлэлийг ажил олгогч ажилтантай тохиролцсоны дагуу 4 хүртэл цагаар буюу нийт 12 цаг хүртэл цагаар ажиллуулахаар уртасгаж болох бөгөөд энэ тохиолдолд илүү цагийн нэмэгдэл хөлс олгохыг хуульд тодорхой тусгасан байна.
9. Уртын ээлжийн ажилтныг 14 хоног амрааж байгаа нь илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амрааж байгаа гэсэн агуулгагүй тул өдөрт 12 цагаар ажилласны 4 цагийг нь илүү цагаар ажилласан гэж үзнэ.
10. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3-т Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно, мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг 1,5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно гэж зааснаар ажил олгогч нь дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгох үүрэгтэй.
11. Нэхэмжлэгч нь 2024 оны 5 сард 8 цаг, 2024 оны 6 сард 56 цаг, 2024 оны 7 сард 56 цаг илүү цагаар ажилласан байна.
12. ******-ийн гүйцэтгэх захирлын 2021.12.31-ний өдрийн 72 дугаар тушаалаар баталсан ХН-Е.6.2: Ажлын цагийн тухай журам-ийн 9.2.3-д Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг сарын дундаж ажлын цаг 168 цаг байх ба сард 168 цаг дотор ажилласан илүү цагийг ээлжийн хуваарийн дагуу амрах 14 хоногийн хугацаанд нөхөн амруулсанд тооцно. Уртын ээлжийн ажилтан сард 168 цагаас дээш цагаар ажилласан тохиолдолд тухайн хугацаанд ногдох илүү цагийн нэмэгдэл хөлсийг Цалин хөлсний журамд заасны дагуу олгоно гэж заажээ.
13. Хөдөлмөрийн гэрээ, дээрх журам, Хамтын гэрээ зэргээр нэхэмжлэгч нь сард 168 цаг ажиллаж 1,016 ам.долларын цалин авахаар тохиролцсоны дагуу хариуцагч нь цалин хөлсийг бодож олгосон байх тул 5 сарын 8 цаг, 6 сарын 56 цаг, 7 сарын 56 цагийн хөлсийг 1 хувиар тооцож олгосон байна гэж үзэж, дутуу олгосон 0.5 хувийн нэмэгдлийг тооцон гаргуулах үндэслэлтэй байна.
14. Нэхэмжлэгч 5 сарын 1 цагийн хөлсийг 47,884 төгрөг, 6 сарын 1 цагийн хөлсийг 31,763.05 төгрөг, 7 сарын 1 цагийн хөлсийг 35,796,10 төгрөгөөр тооцсоныг хариуцагч хүлээн зөвшөөрч маргаагүй.
15. Иймд 2024 оны 5 сарын илүү цагийн хөлсөнд 8 цаг х 47,884 төг х 0.5 = 191,536 төгрөг, 2024 оны 6 сарын илүү цагийн хөлсөнд 56 цаг х 31,763.05 төг х 0.5 = 889,365 төгрөг, 2024 оны 7 сарын илүү цагийн хөлсөнд 56 цаг х 35,796.10 төг х 0.5 = 1,002,291 төгрөг, нийт 2,083,192 төгрөгийг хариуцагч *******-наас гаргуулж, нэхэмжлэгч Э.Баярхүүд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,166,384 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ********-иас 2,083,192 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,166,384 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Оюу толгой ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 48,281 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ *******
-
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 13 өдөр Дугаар 197/ШШ2025/05967
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухайДүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон, ЗАХИРАМЖЛАХ нь:
1. *** групп ХХК-д холбогдох, цалин хөлс 2,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Б.Б татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Б-нийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,950 төгрөгийн 50 хувь болох 27,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 50 хувь болох 27,475 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ
-
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 12 өдөр Дугаар 197/ШШ2025/05957
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ********** дүүрэг, ** дугаар хороо, **********, *** дугаар байр, **** тоотод оршин суух, ********** овогт **********ын ********** /РД:**********/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ********** дүүрэг, * дугаар хороо, ** дүгээр хороолол, * дүгээр байрны зүүн урд өөрийн байр, ************* /РД:2167549/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 12,465,106 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ************* , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************* , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дэлгэрзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************* тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ажлаасаа үндэслэлгүй халагдсан учраас ************* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 210/МА2024/**** тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Монгол Улсын Дээд шүүх шүүх хуралдаанаар шийдвэрлэхээс татгалзсан учир анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/36 тоот тушаалаар нягтлан бодогч албан тушаалаар ************* г эгүүлэн томилсон байна. Иймд шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс ************* ийн Б/36 тоот тушаал гарсан 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл нийт ажлын 167 хоног, нэг өдрийн цалин 74,418 төгрөгөөр үржүүлж, нэг өдрийн цалин хөлсний хэмжээг ************* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр тооцсон. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх заалтыг үндэслэн ажилгүй байсан хугацааны цалин хөлс 12,465,106 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батбаатар тайлбартаа: гэв.
************* хувийн өмчит эрүүл мэндийн байгууллага, гүйцэтгэлээрээ төлбөртэй үйл ажиллагаа явуулдаг, бие даасан нөхөрлөл хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг. Нэхэмжлэгч ************* нягтлан бодогчоор гэрээгээр ажилладаг. ************* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс гарсан шийдвэрийн тухайд маргахгүй, хуулийн зааснаар ажилгүй байх хугацааны цалин хөлсийг гаргуулах эрхтэй болохыг мэднэ. Нэхэмжлэлийн шаардлагын 50 хувийг төлөх хариу тайлбар гаргасан шалтгаан нь ************* нь нийгмийн даатгалын шимтгэл, татварын хураамж, эм эмнэлгийн хэрэгсэл, урвалж оношлуур, бусад эмнэлгийн нэг удаагийн багаж хэрэгслийн төлбөр тооцоо дуусаагүй, өр зээлтэй ажиллаж байна. Мөн 2025 оны Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар-тай хийсэн гэрээний үнэ нийтээрээ багассан, бага үнийн дүнгээр гэрээ хийж хамтран ажиллахаар болсон тул маш хүнд нөхцөл байдалтай ажиллаж байгаа учраас үнийн дүнгийн 50 хувийг төлөх саналтай. Нэхэмжлэлд дурдсан 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл нийт 188 хоног гэсэн байна. Энэхүү хоногийг эргэж хараарай. Өөр хэлэх зүйл байхгүй. Бидний зүгээс 50 хувийг төлөөд эвлэрэхэд бэлэн болохоо илэрхийлж байна. Мөн одоогоор 1,600,000 гаруй төгрөгийн үлдэгдэлтэй, санхүүгийн боломжоороо шүүхийн шийдвэрийг биелүүлээд төлөлтөө хийж байна. Нэхэмжлэгч өөрөө байгууллагын санхүү хариуцдаг учраас ямар нөхцөл байдалд байгааг маш сайн мэдэж байгаа гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ************* нь хариуцагч ************* д холбогдуулан нийт 12,465,106 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзнэ.
3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэлээ ...хариуцагч ************* -өөс 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс ************* ийн Б/36 тоот тушаал гарсан 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл нийт 12,465,106 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж тодорхойлж байна.
4.Хариуцагч ************* ийн төв нь нэхэмжлэлийн шаардлагын 50 хувийг төлөхийг зөвшөөрсөн тайлбар гаргасан.
5.Хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
5.1.Нэхэмжлэгч ************* г хариуцагч ************* 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ажлаас чөлөөлж, шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна. Хариуцагчийн гомдлоор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэн 2024 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 210/МА2024/0**** дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Монгол Улсын Дээд шүүхээс хэргийг шийдвэрлэхээс татгалзсан. Хариуцагч нь 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/36 тоот тушаалаар нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн томилсон болох нь ************* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн иргэний танхимын нийт шүүгчийн хуралдааны тогтоол, ************* йн даргын Б/36 дугаар тушаал, зохигчийн тайлбарууд зэрэг болно.
6. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж хуульчилсан байна.
7. Нэхэмжлэгч тал ажил олгогчийн тушаал гарсан өдөр хүртэл нийт ажлын 167 хоногийг 74,418 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн, хариуцагч талаас нэхэмжлэлийн 50 хувиар төлөх талаар тайлбарласан.
8. Иймд хариуцагчаас ************* ийн 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд ажлын 167 хоногийг нэг өдрийн цалин 74,418 төгрөгөөр тооцож, нийт 12,427,806 төгрөг гаргуулж олгох нь зүйтэй гэж үзнэ.
9.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 752.2 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ************* өөс 12,427,806 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ************* д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 214,392 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Л.НАРАНГЭРЭЛ
- Хэргийн оролцогч нь шүүх хуралдаанд товлосон цагт хүрэлцэн ирэх, шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй. Хэрэв шүүх хуралдаанд нэхэмжлэгч ирээгүй бол түүний эзгүйд шийдвэрлэх, эсхүл нэхэмжлэлийг шийдвэрлэхгүй буцаах, хариуцагч ирээгүй бол түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх үр дагавартай.
- Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаяг /оршин суугаа хаяг, утасны дугаар, цахим хаяг/-аа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй. Хаягаа өөрчилснөө мэдэгдээгүй хэргийн оролцогчид мэдэгдэх хуудсыг түүний сүүлчийн хаягаар хүргүүлж, хэргийн оролцогчийн хамт амьдардаг насанд хүрсэн иргэн, эсхүл сум баг, хорооны Засаг дарга, түүний ажлын албанд буюу ажлын газрынх нь захиргаанд хүлээлгэн өгч гарын үсэг зуруулна.
- Хэргийн оролцогч мэдэгдэх хуудсыг хүлээн авахаас татгалзвал энэ тухай мэдэгдэх хуудсанд тэмдэглэж шүүхэд буцаана. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэхэд саад болохгүй.
- Шүүх мэдэгдэх хуудсыг улсын бүртгэлийн байгууллагаас тодруулж ирүүлсэн хариуцагчийн хаягаар хүргүүлсэн боловч хариуцагч тухайн хаягт оршин суудаггүй, үйл ажиллагаа явуулдаггүй бол иргэн, хуулийн этгээдтэй төрийн байгууллагаас харилцах төрийн мэдээллийн нэгдсэн системийн иргэний, эсхүл хуулийн этгээдийн хувьд түүнийг итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээдийн бүртгэлийн дугаар бүхий цахим шуудангийн хаягаар мэдэгдэх хуудсыг илгээнэ.
Нотлох баримт гаргах, бүрдүүлэх, нотолгооны процесс
- Хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй.
- Эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх эрхтэй. Хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох эрхтэй.
- Хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох эрхтэй.
- Нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой; өөр орон нутагт байгаа учраас өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрч оролцуулах талаар нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа, хариуцагч нь хариу тайлбар гаргамагц шүүхэд гаргах эрхтэй.
- Тайлбар, нотлох баримтыг шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй бол шүүх хүлээн авахаас татгалзах эрхтэй тул нотлох баримтыг шүүх хуралдаанаас өмнө шүүхэд гаргахыг анхаарна уу.
- Хэргийн оролцогч та өмгөөлөгчөөс эрх зүйн туслалаа авах, шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох эрхтэй.