-
Б-3-2 Тээврийн хэрэгслийн ашиглалт зэргээс учруулсан гэм хорыг арилгах
Бусад бүрдүүлбэр:
- Иргэний үнэмлэхний лавлагаа / ААН бол байгууллагын гэрчилгээний хуулбар
- ААН бол байгууллагыг төлөөлсөн эрх бүхий этгээдийн итгэмжлэл
- Улсын тэмдэгтийн хураамж төлбөр баримт
- Бусад холбогдох баримт
Анхаарах зүйл:
- Шүүгч Иргэний хэрэг хянан шийдвэр тухай хуулийн 75.1 дүгээр зүйлд заасан шаардлага хангагдсан бөгөөд тус хуулийн 65.1-д заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор иргэний хэрэг үүсгэнэ.
- Нэхэмжлэгч нь иргэний хэрэг үүсгэснээс хойш 5 хоногийн дотор нэхэмжлэлийн үндэслэлийн хүрээнд нэг удаа нэхэмжлэлээ нэмэгдүүлэх эрхтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийг шүүхийн байранд байрлах "Гэрэгэ" киоск төхөөрөмжөөр төлнө.
- Цахимаар /цахим шүүх систем тун удахгүй/
- Өөрийн биеээр шүүхэд өгөх
Манай хаяг:
Утас: 77112383
Хаяг:
Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Ж.Самбуугийн гудамж, “Олонлог эгзэ” сургуулийн зүүн талд
Имэйл:
scp-court@shuukh.mn
Манай байршил:
Иргэний хэрэг хянан шийдвэр тухай хуулиас:
65.1.Шүүгч дараахь тохиолдолд захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана:
65.1.1.энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн харьяалал зөрчсөн;
65.1.2.энэ хуулийн 14, 15, 16, 19 дүгээр зүйлд заасан шүүхийн харьяалал зөрчсөн;
65.1.3.шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал;
65.1.4.нэхэмжлэгч нь эрх зүйн бүрэн чадамжгүй этгээд байвал;
65.1.5.нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан;
65.1.6.нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа;
65.1.7.зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаархи өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа;
65.1.8.уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа;
65.1.9.хариуцагчийн хаяг тодорхойгүй;
65.1.10.зохигч болох хүн нас барсан, хуулийн этгээд татан буугдсан тохиолдолд маргаж байгаа шаардлага буюу маргаантай үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй;
65.1.11.энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байвал.
65.2.Шүүгч энэ хуулийн 65.1-д заасан захирамждаа уг нэхэмжлэлийг хэрхэн мэдүүлэх, эсхүл шүүх түүнийг хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг хэрхэн засахыг зааж өгнө.
-
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 197/ШШ2025/06107
****
*****
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч***** даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ****
Хариуцагч: ****
Гэм хорын хохиролд 9,118,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 10 сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Д*****нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагаас 8,595,000 төгрөгний шаардлагыг хангаж, үлдэх 523,000 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч ***нь хариуцагч ****холбогдуулан хохиролд 9,118,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Нэхэмжлэгч нь осол гарсанд хэн аль нь маргахгүй. Автомашинд учирсан хохирол 7,630,000 төгрөг, шинжээчийн зардал 510,000 төгрөг, ачилтын зардал 130,000 төгрөг, оношлогоо 120,000 төгрөг, журмын хашаанаас машинаа авахад 728,000 төгрөг төлсөн. Нэхэмжлэгч нь Архангай аймагт аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд зуны улирлаар эд ажилтай байдаг үе буюу 2024 оны 07 сарын 29-нд журмын хашаанаас машинаа авах талаар мэдэгдсэн боловч очиж авч чадаагүй гэсэн үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.
4. Хариуцагч нь Автомашинд учирсан хохирол 7,630,000 төгрөг, шинжээчийн зардал 510,000 төгрөг, ачилтын зардал 130,000 төгрөг, оношлогоо 120,000 төгрөгийг төлнө. Цагдаа журмын хашаанаас машинаа ав гэж бид хоёр луу 2024 оны 07 сарын 22-нд залгаж хэлсэн тул энэ өдрийг хүртэл хугацааны төлбөрийг төлнө хэмээн нэхэмжлэлийн зарим хэсгийг үгүйсгэсэн.
5. Зохигч осол болж нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан талаар маргаагүй.
5.1. Нэхэмжлэгч хохиролд 9,118,000 төгрөг шаардсанаас хариуцагч Ж.Намсрай автомашинд учирсан хохирол 7,630,000 төгрөг, шинжээчийн зардал 510,000 төгрөг, ачилтын зардал 130,000 төгрөг, оношлогоо 120,000 төгрөгийг тус тус төлөхийг зөвшөөрч, журмын хашааны төлбөрийг 2024 оны 07 сарын 22-ныг хүртэл хугацаагаар төлнө гэж тайлбарласанг хүлээн авах үндэслэлтэй.
5.2. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь хувийн ажлаас шалтгаалж машиныг журмын хашаанаас 2024 оны 09 сарын 30-нд авсан гэж тайлбарлан энэ хугацааны төлбөрийг нэхэмжилсэн боловч түүнд 2024 оны 07 сарын 29-нд машинаа авах талаар мэдэгдсэн, энэ хугацаанаас хойш машинаа аваагүйд хариуцагчийн буруутай үйл ажиллагаа байхгүй тул хариуцагчийн тайлбарыг хүлээн авч журмын хашааны төлбөрийг 2024 оны 07 сарын 29-нийг хүртэл хоногийн 5,000 төгрөгөөр тооцож 205,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй.
6. Иймд хариуцагч ***** хохирол, зардалд 8,595,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ****** олгож, үлдэх 523,000 төгрөгний шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч *****8,595,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ****олгож, үлдэх 523,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160,838 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч*****с улсын тэмдэгтийн хураамжид 152,470 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ****** олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч шийдвэрийг гардуулснаас хойш 7 хоногийн дотор Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,********
-
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 197/ШШ2025/04926
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: У-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: -д холбогдох,
2,018,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Батзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч Б........нь хариуцагч Д........аас гэм хорын хохиролд 2,018,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
3. Зохигчид дараах үндэслэлээр, нэхэмжлэлийн үндэслэл, татгалзлаа тодорхойлсон. Үүнд:
3.1 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...Миний бие Б........нь 2024 оны 8 дугаар сарын 09-ний 00 цаг 30 минутын үед өөрийн эзэмшлийн Хьюндай Соната /Hyundai sonata/ 6 маркийн 0846УНЯ улсын дугаартай автомашинаараа эхнэр С.Мөнхсувдаар жолоодуулан, өөрөө хажууд нь суугаад Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Их тойруу, Шинэ 100 айлын урд замд Хавдар судлалын эмнэлэг рүү чиглэн нэгдүгээр эгнээгээр явж байх үед Мерседес бенз /Mercedes benz/ маркийн, 2209УКУ улсын дугаартай суудлын автомашины жолооч Д........ нь зүүн чиглэлд явж байхдаа хоорондын зай тооцоо алдан миний машины араас мөргөсөн. Түүний буруутай үйлдлийн улмаас миний эзэмшлийн машинд ихээхэн хэмжээний хохирол учирсан. Д........ы буруутай үйлдэл гэдэг нь Замын Цагдаагийн газрын хэргийн газарт үзлэг хийсэн актаар тогтоогдсон байна. Иймд автомашины эвдрэл гэмтэлдээ Сүлд үнэлгээ ХХК-иар хийлгэсэн үнэлгээгээр машинд 1,710,000 төгрөгийн хохирол учирсан гэж гарсан. Мөн машин мөргүүлэх үед би өвдгөөрөө урагш мөргөсний улмаас миний бие гэмтсэн учир 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт мрай /MRI/ 2 шинжилгээнд 105,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Монгол Японы эмнэлэгт 150,000 төгрөгөөр өвдөгний үений нэг талын CPT тодосгогчтой шинжилгээнд орсон. Мөн намайг хугацаандаа автотээврийн оношилгоонд ороогүй гэж 50,000 төгрөгөөр торгосон байдаг. Тухайн үед би оношилгоонд орох гээд очсон боловч машинаа засаж ир гээд оруулаагүй. Иймд хариуцагч Д........аас машинд учруулсан хохирол болох 1,710,000 төгрөг, миний эмнэлгийн шинжилгээний төлбөр 255,000 төгрөг, торгуулийн 50,000 төгрөг, бичиг баримт нотариатаар баталгаажуулсны төлбөр 3000 төгрөг, нийт 2,018,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
3.2 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...Би тухайн үед нэхэмжлэгчийн машиныг мөргөсөн. Тухайн үед нэхэмжлэгч согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Надад нотлох баримт нь байгаа. Эмнэлгийн төлбөр 250,000 төгрөг нэхэмжилсэн байна. Тухайн үед машинаас бууж ирэхдээ ямар нэг өвдсөн зүйл байгаагүй. Үнэлгээ хийлгэхэд миний бие байгаагүй. Энэ машин нь өөрөө 2-4 сая төгрөгийн үнэтэй машин. Тухайн үнэлгээний хуудсанд миний мөргөснөөс гадна өөр зүйлүүд нэмэлтээр үнэлгээнд орж бичигдсэн байна. Жишээ нь гэрэл хамаагүй. Миний машин гэрлэнд хүрэх боломжгүй намхан машин. Мөн энэ машин дотроосоо саарал өнгөтэй, хамгийн хямд будгаар будагддаг. Гэтэл куков засварын будганд үнэлгээчин 1,000,000 төгрөг гэсэн байна. Миний зүгээс нэхэмжилсэн мөнгийг төлөх боломжгүй. Харин машиныг нь өөрийн биеэр авч яваад засуулж өгч болно... гэжээ.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
4.1 Хэрэгт авагдсан 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Эрх бүхий албан тушаалтны магадлагаа, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 0125606 дугаартай Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас зэргээр хариуцагч Д........ нь 2024 оны 08 дугаар сарын 09-нд 22-09УКУ улсын дугаартай автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо С.Мөнхсувдын жолоодож явсан Хьюндай соната 6 маркийн 08-46УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, эд хөрөнгийн хохирол учруулан Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т заасныг зөрчиж, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу 100 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан болох нь тогтоогдож байна./хх-ийн 11, 15-р тал/
4.2 Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмчлөлийн Хьюндай Соната 6 маркийн 08-46УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хийгдсэн Сүлд үнэлгээ ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Авто техникийн үнэлгээний тайлан-гаар 1,710,000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байна. /хх-ийн 12-13-р тал/
4.3 Мөн хохирол учирсан Хьюндай Соната 6 маркийн 08-46УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь нэхэмжлэгч Б........мөн болох нь хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх-ийн 10-р тал/
4.4 Хариуцагч Д........ы үйлдсэн зөрчилд шийтгэл оногдуулсан нь Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсаар тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүх хариуцагчийн гэм буруугийн талаар дахин нотлохгүй.
4.5 Нэхэмжлэгч нь хариуцагчийн тээврийн хэрэгсэл ашиглах явцдаа үйлдсэн гэм буруутай үйлдлийн улмаас өөрийн эд хөрөнгөнд учирсан хохирлыг арилгахтай холбоотой зардлыг нэхэмжилж буй тул талуудын хооронд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгахтай холбоотой харилцаа үүссэн байна.
4.6 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас өөрийн эд хөрөнгөнд учирсан хохирлыг арилгахтай холбоотой зардлыг шаардах эрхтэй.
4.7 Харин хариуцагч Д........ы гэм буруутай үйлдлийн улмаас тээврийн хэрэгслийн өмчлөгч, нэхэмжлэгч Б.Батзоригийн биед гэмтэл учирсан нь тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн эмнэлгийн шинжилгээний төлбөр 255,000 төгрөг нь хариуцагчийн гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой нь тогтоогдоогүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
4.8 Мөн торгуулийн 50,000 төгрөг, бичиг баримт нотариатаар баталгаажуулсны төлбөр 3000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагууд нь баримтаар нотлогдоогүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
4.9 Хариуцагч Д........ нь ...үнэлгээнд миний учруулсан хохирлоос өөр зүйлүүд орсон учир үнэлгээ үндэслэлгүй... гэх тайлбараа нотлох баримтыг шүүхэд гарган өгөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй гэх хуульд заасан нотлох үүргээ тэрээр биелүүлээгүй гэж дүгнэх үндэслэлтэй.
4.10 Дээрх үндэслэлүүдээр хариуцагч Д........аас 1,710,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 308,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40, 44 дүгээр зүйлд зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 47,239 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэсэг болох 1,710,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 42,310 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсгийг баримтлан Б.Батзоригийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д........д холбогдох, 2,018,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д........аас 1,710,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Батзоригт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 308,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 47,239 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 42,310 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3 дах хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН
-
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 197/ШШ2025/07208
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч *************** дүүрэг, *************** хороо, *************** гудамжны *************** тоотод оршин суух *************** овогт *************** нэхэмжлэлтэй
Хариуцагч *************** дүүрэг, *************** хороо, Үйлдвэрийн гудамжны ***************, өөрийн байранд байрлах *************** ОНӨААТҮГ-т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 1.825.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч ***************
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номин
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч *************** нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ Миний бие 2024 оны 12 дугаар сард баруунаас зүүн тийшээ чиглэлд буюу Сансар-ын уулзварын тэнд явж байхад автобус 3 дугаар эгнээнээс дамнаж орж ирээд эргэх үедээ ар хэсгээрээ миний машины мөргөж гупер хагалсан. Тухайн үед зам хаах гээд байсан учраас камер шүүлгээд асуудлаа шийдье гэж бид ярилцаад утасны дугаараа солилцоод салсан. Энэ асуудал цагдаад бүртгэгдсэн боловч хоорондоо тохиролцсон гээд цагдаа ирээгүй. Гэтэл автобусанд байсан эмэгтэйн гар гэмтсэн гэсэн гомдлын дагуу хэрэг үүсгэн шалгагдаад автобусны буруу байна гэдгийг тогтоож эрүүгийн хэрэг үүсгэх шаардлагагүй, зөрчлийн хэргээр хаагаад хохирлоо нэхэмжлэх эрхтэй гэсэн учир үнэлгээгээр тогтоосон машины хохирол 1.825.000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандсан гэж тодорхойлов.
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *************** Тухайн автобусыг жолооч *************** жолоодон шугамын үйлчилгээнд явж байхдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчиж осол гарсан тул нэхэмжлэгчийн машинд учирсан хохирлыг жолоочоос гаргуулах нь үндэслэлтэй гэж татгалзлаа илэрхийлж байна.
4.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.
5. *************** дүүрэг, *************** хороо, *************** тойргийн замд 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 09 цагийн орчим нэхэмжлэгч *************** жолоодож явсан BMW-3201 маркийн, улсын ***************-УББ дугаартай автомашиныг Хiamen маркийн, улсын ***************дугаартай нийтийн тээврийн хэрэгсэл мөргөсний улмаас зам тээврийн осол гарч, суудлын автомашинд эвдрэл гэмтэл үүссэн болох нь 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 17 дугаартай Тээврийн прокурорын газрын Прокурорын тогтоол, 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн *************** дугаартай Мөрдөгчийн магадлагаа, үзлэгийн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, талуудын тайлбараар тогтоогдож байна.
6.Тэрээр хариуцагч байгууллага тээврийн хэрэгслийн жолооч ***************, *************** ОНӨААТҮГ-т ажилладаг болон замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн талаар маргаагүй бөгөөд бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан хохирлоо өөрөө төлөх ёстой гэх тайлбарыг гарган мэтгэлцэж байна.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч гэм хор учруулсан нь өөрийн буруугаас болоогүй гэдгээ нотлох баримтаар нотлож чадаагүй, бусдын эд хөрөнгөд гэм хор учруулж, гэм хорыг арилгахдаа өмнө байсан байдалд нь сэргээх, ижил нэр, төрөл, чанарын эд хөрөнгийг өгөх эсхүл гэмтсэн эд хөрөнгийг засах боломжгүй бол хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэйг заажээ.
8.Иймээс *************** ОНӨААТҮГ-ын тээврийн хэрэгслийн жолооч *************** Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгах, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангах үүргээ биелүүлээгүй зөрчиж осол гаргасан нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлд ажилтан ажил үүргээ гүйцэтгэх явцдаа бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хорыг ажил олгогч арилгахаар заасны дагуу хариуцагч байгууллага хохирлыг төлөх нь зүйтэй.
9.Нэхэмжлэгч гэм хорын хохирлын мөнгөн дүнгээ *************** ХХК-ийн үнэлсэн үнэлгээ 1.720.000 төгрөг, үнэлгээний хөлс 105.000 төгрөг нийт 1.825.000 төгрөгийг нэхэмжилснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нотлох баримтаар үгүйсгэж няцааж чадаагүй тухайн үнэлгээний талаар маргахгүй байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44.150 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 44.150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *************** ОНӨААТҮГ-аас гэм хорын хохиролд 1.825.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *************** олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44.150 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 44.150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 751.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3 дахь хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА
- Хэргийн оролцогч нь шүүх хуралдаанд товлосон цагт хүрэлцэн ирэх, шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй. Хэрэв шүүх хуралдаанд нэхэмжлэгч ирээгүй бол түүний эзгүйд шийдвэрлэх, эсхүл нэхэмжлэлийг шийдвэрлэхгүй буцаах, хариуцагч ирээгүй бол түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх үр дагавартай.
- Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаяг /оршин суугаа хаяг, утасны дугаар, цахим хаяг/-аа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй. Хаягаа өөрчилснөө мэдэгдээгүй хэргийн оролцогчид мэдэгдэх хуудсыг түүний сүүлчийн хаягаар хүргүүлж, хэргийн оролцогчийн хамт амьдардаг насанд хүрсэн иргэн, эсхүл сум баг, хорооны Засаг дарга, түүний ажлын албанд буюу ажлын газрынх нь захиргаанд хүлээлгэн өгч гарын үсэг зуруулна.
- Хэргийн оролцогч мэдэгдэх хуудсыг хүлээн авахаас татгалзвал энэ тухай мэдэгдэх хуудсанд тэмдэглэж шүүхэд буцаана. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэхэд саад болохгүй.
- Шүүх мэдэгдэх хуудсыг улсын бүртгэлийн байгууллагаас тодруулж ирүүлсэн хариуцагчийн хаягаар хүргүүлсэн боловч хариуцагч тухайн хаягт оршин суудаггүй, үйл ажиллагаа явуулдаггүй бол иргэн, хуулийн этгээдтэй төрийн байгууллагаас харилцах төрийн мэдээллийн нэгдсэн системийн иргэний, эсхүл хуулийн этгээдийн хувьд түүнийг итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээдийн бүртгэлийн дугаар бүхий цахим шуудангийн хаягаар мэдэгдэх хуудсыг илгээнэ.
Нотлох баримт гаргах, бүрдүүлэх, нотолгооны процесс
- Хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй.
- Эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх эрхтэй. Хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох эрхтэй.
- Хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох эрхтэй.
- Нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой; өөр орон нутагт байгаа учраас өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрч оролцуулах талаар нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа, хариуцагч нь хариу тайлбар гаргамагц шүүхэд гаргах эрхтэй.
- Тайлбар, нотлох баримтыг шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй бол шүүх хүлээн авахаас татгалзах эрхтэй тул нотлох баримтыг шүүх хуралдаанаас өмнө шүүхэд гаргахыг анхаарна уу.
- Хэргийн оролцогч та өмгөөлөгчөөс эрх зүйн туслалаа авах, шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох эрхтэй.