-
Б-4 Ажилгүй байсан дундаж хугацааны цалин
Бусад бүрдүүлбэр:
- Гэрээ
- Иргэний үнэмлэхний лавлагаа / ААН бол байгууллагын гэрчилгээний хуулбар
- ААН бол байгууллагыг төлөөлсөн эрх бүхий этгээдийн итгэмжлэл
- Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт
- Бусад холбогдох баримт
Анхаарах зүйл:
- Шүүгч Иргэний хэрэг хянан шийдвэр тухай хуулийн 75.1 дүгээр зүйлд заасан шаардлага хангагдсан бөгөөд тус хуулийн 65.1-д заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор иргэний хэрэг үүсгэнэ.
- Нэхэмжлэгч нь иргэний хэрэг үүсгэснээс хойш 5 хоногийн дотор нэхэмжлэлийн үндэслэлийн хүрээнд нэг удаа нэхэмжлэлээ нэмэгдүүлэх эрхтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийг шүүхийн байранд байрлах "Гэрэгэ" киоск төхөөрөмжөөр төлнө.
- Цахимаар /цахим шүүх систем тун удахгүй/
- Өөрийн биеээр шүүхэд өгөх
Манай хаяг:
Утас: 77112383
Хаяг:
Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Ж.Самбуугийн гудамж, “Олонлог эгзэ” сургуулийн зүүн талд
Имэйл:
[email protected]
Манай байршил:
Иргэний хэрэг хянан шийдвэр тухай хуулиас:
65.1.Шүүгч дараахь тохиолдолд захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана:
65.1.1.энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн харьяалал зөрчсөн;
65.1.2.энэ хуулийн 14, 15, 16, 19 дүгээр зүйлд заасан шүүхийн харьяалал зөрчсөн;
65.1.3.шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал;
65.1.4.нэхэмжлэгч нь эрх зүйн бүрэн чадамжгүй этгээд байвал;
65.1.5.нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан;
65.1.6.нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа;
65.1.7.зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаархи өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа;
65.1.8.уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа;
65.1.9.хариуцагчийн хаяг тодорхойгүй;
65.1.10.зохигч болох хүн нас барсан, хуулийн этгээд татан буугдсан тохиолдолд маргаж байгаа шаардлага буюу маргаантай үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй;
65.1.11.энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байвал.
65.2.Шүүгч энэ хуулийн 65.1-д заасан захирамждаа уг нэхэмжлэлийг хэрхэн мэдүүлэх, эсхүл шүүх түүнийг хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг хэрхэн засахыг зааж өгнө.
-
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдснийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 197/ШШ2025/04894
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэлийн шаардлага: 11.200.830 төгрөгийг гаргуулах тухай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б
Хариуцагчийн төлөөлөгч Б.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдснийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлов. Нэхэмжлэгч Б.Нд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Дээд шүүхийн тогтоолоор ажилгүй байсан хугацааны цалинд 19.318.083 төгрөгийг хариуцагч Нөөс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Гэтэл хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байж байгаад 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Б.Нг ажилд нь томилсон. Иймээс тухайн үед шүүхийн шийдвэр гарахад нэхэмжлэгчийн цалин 850.000 төгрөг байсан бөгөөд 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ТYБД-0 буюу сарын үндсэн цалин 1.471.000 төгрөг болж нэмэгдсэн тул 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх цалинд 11.200.830 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 9.294.045 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандсан. Шийдвэрт заасан 40.499 төгрөгөөр тооцоход нэхэмжлэгчийн зүгээс маргахгүй.
3.Хариуцагчийн төлөөлөгч Б.Г нэхэмжлэлийн үндэслэлийн талаарх татгалзлаа илэрхийлэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг 3 шатны шүүх хэлэлцээд ажилгүй байсан хугацааны цалинд 19.318.083 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэхээр шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг биелүүлж төлбөр тооцоо дуусгавар болсон. Нэхэмжлэгч Б.Н төрийн албан хаагчийн хэм хэмжээ ёс зүйгүй байдлыг байнга гаргаж удирдлагыг шийдвэр гаргахад нөлөөлөх, төрийн ажлыг үл хүндэтгэж байгууллагын утас, и-мэйл хаягаар албан хаагчдыг сэтгэл зүйн дарамтад оруулан айлган сүрдүүлж ёс зүйгүй үйлдлийг удаа дараалан гаргаж, ажил хийх сонирхолгүй, хэргийг зориудаар сунжруулан сул цалин авах ашиг сонирхолтой байдаг. Б.Нгийн ажилгүй байсан хугацааны цалинд 11.200.830 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Харин 40.499 төгрөгөөр тооцож 5.350.369 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө. Ажилд эгүүлэн томилсон боловч ажлаа хийхгүй гээд ажлаас гараад гадагшаа явсан.
4.Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.
5.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2024/00000 дугaapтай Шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаap сарын 22-ны өдрийн 210/MA2024/00000 дугаартай Магадлал, Монгол улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 001/ШXТ2024/00000 дугаартай Тогтоолоор хариуцагч Баянгол дүүргийн Нөөс 19.318. 023 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Нд олгож, хариуцагчийн төлөөлөгч Б.Ггийн гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн шийдвэрүүд хүчин төгөлдөр байна.
6.Талуудын тайлбар, бичгийн баримтаас үзэхэд, нэхэмжлэгч Б.Нг 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шүүхийн шийдвэрийн дагуу ажилд нь эгүүлэн томилсон талаар хэн аль нь маргаагүй.
7.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэж зааснаар хариуцагч байгууллага 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгчийг ажилд нь томилоогүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг үгүйсгээгүй мөн шийдвэрийг биелүүлэх эрх үүргээ хэрэгжүүлээгүй байх тул нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны олговрыг олгох нь зүйтэй гэж үзлээ.
8. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг тооцохдоо:
9.Зохигчид шүүхийн шийдвэрүүдэд дурдагдсан нэхэмжлэгчийн нэг өдрийн цалинг 40.499 төгрөгөөр тооцсон мөн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ТYБД-0-ээр цалинждаг ажилчдын сарын үндсэн цалин 1.471.000 төгрөг болж нэмэгдсэн тухайд маргаагүй зөвшөөрсөн тул 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хуанлийн тоололоор ажлын 127 /хоног/ х 40.499 төгрөг /нэг өдрийн цалин/ = 5.143.373 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдсэн 4.150.672 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч гомдолд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 97.244 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,
116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дүгээр зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Баянгол дүүргийн Нөөс ажилгүй байсан хугацааны цалинд 5.143.373 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Нд олгож, үлдсэн 4.150.672 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Нгийн олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, зохих байгууллагад шилжүүлж бичилт хийхийг хариуцагч Баянгол дүүргийн Нд даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч гомдолд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 97.244 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3 дахь хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА
-
Нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэв.
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 09 өдөр Дугаар 197/ШШ2025/04193
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Г******* аймаг, Б***** сум ** дугаар багт оршин суух, регистр *******, Н***** Н****,
Хариуцагч:Баянгол дүүрэг ** дугаар хороо, С******* гудамж өөрийн байранд байрлах, М*******,
15 079 833 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлж нөхөн баталгаажуулалт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*****, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жавзмаа нар оролцов.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Н.Н******* нь хариуцагч М*********** ажилгүй байсан хугацааны цалингийн олговорт 15 079 833 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлж нөхөн баталгаажуулалт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Нэхэмжлэгч Н.Н****** эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн томилох хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлс буюу ажлын *** өдрийн цалин 15 079 833 төгрөгийг нэхэмжилж байна.Нэхэмжлэгч хөдөлмөрийн маргаан таслах гурван талт хороонд хандахад хариуцагч байгууллага 150 өдрийн цалинг нөхөн олгохыг зөвшөөрсөн тул эвлэрсэн боловч хариуцагч байгууллага тохиролцоогоо биелүүлээгүй тул Монгол ********** У-********** ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 15 079 833 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилтийг хийхийг даалгаж хариуцагч байгууллагад даалгаж өгнө үү гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан.
Манайх нэхэмжлэгчийг 138 хоног ажилгүй байсан гэж тооцоолж байгаа, үүнээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг хүлээн зөвшөөрч байгаа гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгэар сарын 12-ны өдрийн 102/ШШ2024/0**** дүгээр шийдвэрээр Н.Н****** М*********** дугаар ангийн замын 2 дугаар хэсгийн тор засагчийн ажилд эгүүлэн тогтоож, 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл ажилгүй байсан 119 хоногийн олговорт * замаас 29 750 595 төгрөг гаргуулан Н.Н**** олгож, нийгмийн********** болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Мо************** даалгаж шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2024/0**** дугаар магадлалаар дээрх Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгэар сарын 12-ны өдрийн 102/ШШ2024/0*** дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад 29 750 595 гэснийг 11 728 835 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Улаанбаатар төмөр замын Замын 3 дугаар ангийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн */*** дугаар тушаалаар Н.Н***** замын ** дугаар хэсгийн тор засагчаар ажилд авч, хөдөлмөрийн гэрээ байгуулж, дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлсэн байна.
Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр Баянгол дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гаргасан гомдлыг тус хорооны 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж харилцан тохиролцоонд хүрсэн болно гэжээ.
Тус шүүх Н.Н******н нэхэмжлэлийг 2025 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авсан байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасан хугацааг хэтрүүлээгүй байна.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгэар сарын 12-ны өдрийн 102/ШШ2024/0**** дүгээр шийдвэрт нэхэмжлэгчийн сарын дундаж цалин хөлсийг 98 561 төгрөг гэж тодорхойлсноор нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр хүртэл 150 хоногоор тооцож нийт 14 784 150 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан Н.На****** олгож, Н.Н******н нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагч М************* даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 233 349 төгрөг төлөхөөс 70 200 төгрөг төлж, 163 149 төгрөг дутуу төлснийг нөхөн төлүүлж, хариуцагч байгууллагаас 231 870 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 зааснаар хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас 14 784 150 /арван дөрвөн сая долоон зуун наян дөрвөн мянга нэг зуун тавин/ төгрөг гаргуулан Н.Н****** олгож, Н.Н****** нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг ***********************д даалгаж, үлдсэн 295 683 /хоёр зуун ерэн таван мянга зургаан зуун наян гурван/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.Н******** 163 149 төгрөг гаргуулан улсын орлогод, хариуцагч ************** 231 870 төгрөг гаргуулан Н.Н****** тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
-
Нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэв.
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 09 өдөр Дугаар 197/ШШ2025/04196
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Б******** дүүрэг ** дугаар хороо, ** дугаар хороолол, *** байр, ** тоотод оршин суух, регистр **********, З*********,
Хариуцагч:С******* дүүрэг ** дүгээр хороо, Ч********, М* давхарт *****байрлах, регистр ********, ***** ***** *****,
22 323 525 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлж нөхөн баталгаажуулалт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*, өмгөөлөг******ч С.А********, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б*, шүүх хур****алдааны нарийн бичгийн дарга Г.Жавзмаа нар оролцов.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч З.С**** нь хариуцагч , ***** ***** *****-иас ажилгүй байсан хугацааны цалингийн олговорт 22 323 525 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлж нөхөн баталгаажуулалт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ...Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн *** дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн *** дугаар магадлалаар З.С**** эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 25 078 344 төгрөгийг олгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүхийн магадлалд 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны цалинг хариуцагч байгууллагаас гаргуулсан гэж дурдсан. **********К нь 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн *** дугаар тушаалаар нэхэмжлэгчийг эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн томилсон тул 2024 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан цалин олговор 22 323 525 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, тус дүнгээс эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, нөхөн баталгаажуулалт хийлгэж өгнө үү гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан.
Манай байгууллага шүүхийн шийдвэрийн дагуу 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгчийг эрхэлж байсан ажилд нь эргүүлэн томилсон, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлж байгаа гэж хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 210/МА2024/00*** дугаар магадлалаар З.С*** ***** ***** *****-ийн захиргаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд эрүүлэн тогтоож, 2023 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 2024 оны 2 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл ажилгүй байсан 12 сарын хугацааны олговорт ***** ***** *****-иас 25 078 344 төгрөг гаргуулан З.Солонгод олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг ***** ***** *****-д даалгаж шийдвэрлэсэн байна.
***** ***** *****-ийн захирлын 2024 ны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/*** дүгээр тушаалаар З.С*** Захиргаа удирдлагын газрын Захиргаа аж ахуйн хэлтсийн дотоод үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилж, дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлсэн байна.
Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2025 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан гомдлыг тус хорооны 2025 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж харилцан тохиролцоогүй байна.
Тус шүүх З.С* нэхэм*****жлэлийг 2025 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авсан байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасан хугацааг хэтрүүлээгүй байна.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 210/МА2024/00*** дугаар магадлалд нэхэмжлэгчийн сарын дундаж цалин хөлсийг 6 269 586 төгрөг гэж тодорхойлсноор /2 089 862:22 хоног=94 993 төгрөг/ өдрийн дундаж цалин 94 993 төгрөгийг, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг 2024 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 228 хоногоор тооцож нийт 21 658 404 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан З.С**** олгож, З.С* нийгми***йн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагч ***** ***** *****-д даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас 266 242 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 зааснаар хариуцагч ***** ***** *****-иас 21 658 404 /хорин нэгэн сая зургаан зуун тавин найман мянга дөрвөн зуун дөрвөн/ төгрөг гаргуулан З.С******* олгож, З.С*** нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг ***** ***** *****-д даалгаж, үлдсэн 665 121 /зургаан зуун жаран таван мянга нэг зуун хорин нэгэн/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ***** ***** *****-иас 266 242 төгрөг гаргуулан З.Солонгод олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
- Хэргийн оролцогч нь шүүх хуралдаанд товлосон цагт хүрэлцэн ирэх, шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй. Хэрэв шүүх хуралдаанд нэхэмжлэгч ирээгүй бол түүний эзгүйд шийдвэрлэх, эсхүл нэхэмжлэлийг шийдвэрлэхгүй буцаах, хариуцагч ирээгүй бол түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх үр дагавартай.
- Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаяг /оршин суугаа хаяг, утасны дугаар, цахим хаяг/-аа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй. Хаягаа өөрчилснөө мэдэгдээгүй хэргийн оролцогчид мэдэгдэх хуудсыг түүний сүүлчийн хаягаар хүргүүлж, хэргийн оролцогчийн хамт амьдардаг насанд хүрсэн иргэн, эсхүл сум баг, хорооны Засаг дарга, түүний ажлын албанд буюу ажлын газрынх нь захиргаанд хүлээлгэн өгч гарын үсэг зуруулна.
- Хэргийн оролцогч мэдэгдэх хуудсыг хүлээн авахаас татгалзвал энэ тухай мэдэгдэх хуудсанд тэмдэглэж шүүхэд буцаана. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэхэд саад болохгүй.
- Шүүх мэдэгдэх хуудсыг улсын бүртгэлийн байгууллагаас тодруулж ирүүлсэн хариуцагчийн хаягаар хүргүүлсэн боловч хариуцагч тухайн хаягт оршин суудаггүй, үйл ажиллагаа явуулдаггүй бол иргэн, хуулийн этгээдтэй төрийн байгууллагаас харилцах төрийн мэдээллийн нэгдсэн системийн иргэний, эсхүл хуулийн этгээдийн хувьд түүнийг итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээдийн бүртгэлийн дугаар бүхий цахим шуудангийн хаягаар мэдэгдэх хуудсыг илгээнэ.
Нотлох баримт гаргах, бүрдүүлэх, нотолгооны процесс
- Хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй.
- Эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх эрхтэй. Хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох эрхтэй.
- Хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох эрхтэй.
- Нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой; өөр орон нутагт байгаа учраас өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрч оролцуулах талаар нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа, хариуцагч нь хариу тайлбар гаргамагц шүүхэд гаргах эрхтэй.
- Тайлбар, нотлох баримтыг шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй бол шүүх хүлээн авахаас татгалзах эрхтэй тул нотлох баримтыг шүүх хуралдаанаас өмнө шүүхэд гаргахыг анхаарна уу.
- Хэргийн оролцогч та өмгөөлөгчөөс эрх зүйн туслалаа авах, шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох эрхтэй.