-
Б-6 Хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагааны талаарх шаардлага
-
Б-7 Хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах ажиллагааны талаарх шаардлага
Бусад бүрдүүлбэр:
- Иргэний үнэмлэхний лавлагаа / ААН бол байгууллагын гэрчилгээний хуулбар
- ААН бол байгууллагыг төлөөлсөн эрх бүхий этгээдийн итгэмжлэл
- Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт
- Бусад холбогдох баримт
Анхаарах зүйл:
- Шүүгч Иргэний хэрэг хянан шийдвэр тухай хуулийн 75.1 дүгээр зүйлд заасан шаардлага хангагдсан бөгөөд тус хуулийн 65.1-д заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор иргэний хэрэг үүсгэнэ.
- Нэхэмжлэгч нь иргэний хэрэг үүсгэснээс хойш 5 хоногийн дотор нэхэмжлэлийн үндэслэлийн хүрээнд нэг удаа нэхэмжлэлээ нэмэгдүүлэх эрхтэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамж 70,200₮ байна
Улсын тэмдэгтийн хураамжийг шүүхийн байранд байрлах "Гэрэгэ" киоск төхөөрөмжөөр төлнө.
- Цахимаар /цахим шүүх систем тун удахгүй/
- Өөрийн биеээр шүүхэд өгөх
Манай хаяг:
Утас: 77112383
Хаяг:
Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Ж.Самбуугийн гудамж, “Олонлог эгзэ” сургуулийн зүүн талд
Имэйл:
[email protected]
Манай байршил:
Иргэний хэрэг хянан шийдвэр тухай хуулиас:
65.1.Шүүгч дараахь тохиолдолд захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана:
65.1.1.энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн харьяалал зөрчсөн;
65.1.2.энэ хуулийн 14, 15, 16, 19 дүгээр зүйлд заасан шүүхийн харьяалал зөрчсөн;
65.1.3.шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал;
65.1.4.нэхэмжлэгч нь эрх зүйн бүрэн чадамжгүй этгээд байвал;
65.1.5.нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан;
65.1.6.нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа;
65.1.7.зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаархи өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа;
65.1.8.уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа;
65.1.9.хариуцагчийн хаяг тодорхойгүй;
65.1.10.зохигч болох хүн нас барсан, хуулийн этгээд татан буугдсан тохиолдолд маргаж байгаа шаардлага буюу маргаантай үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй;
65.1.11.энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байвал.
65.2.Шүүгч энэ хуулийн 65.1-д заасан захирамждаа уг нэхэмжлэлийг хэрхэн мэдүүлэх, эсхүл шүүх түүнийг хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг хэрхэн засахыг зааж өгнө.
-
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 197/ШШ2025/07012
*******
******
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: ********
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч ********оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч********
3. Нэхэмжлэгч нь хөрөнгийг үнэлэхдээ орлогын хандлагын аргыг хэрэглэлгүй, өртгийн хандлагын арга, зах зээлийн хандлагын аргыг хэрэглэж өмнө нь ашиглалтад орсон насжилт таарахгүй, байршил таарахгүй хөрөнгөтэй жишсэн, үнэлгээчин газарт нь очиж хэмжилт хийгээгүй, зарим хөрөнгийг үнэлээгүй гэсэн үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.
4. Хариуцагч нь талууд үнийн саналд тохиролцоогүй тул шинжээч томилж, дүгнэлтийг хуульд заасан хугацаанд төлбөр төлөгч талд мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан хэмээн үгүйсгэх үндэслэлээ тайлбарласан байна.
5. Банкны төлбөр барагдуулах газар нь 2024 оны 02 сарын 01-ний өдөр төлбөр төлөгч ******** нарт холбогдох гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 21-ний өдрийн Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжид үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах Д*******өмчлөл, эзэмшлийн үйлдвэрийн барилга, үл хөдлөх хөрөнгө, эзэмшлийн газрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд зааснаар эд хөрөнгийг битүүмжилж, эд хөрөнгө хураах тогтоолоор хураах ажиллагааг явуулж талууд хөрөнгийн үнийн саналд тохиролцоогүй тул мөн хуулийн 42, 55 дугаар зүйлд зааснаар 2025 оны 03 сарын 26-ны өдрийн дугаар 3/19 тогтоолоор Шинжээч томилж, шинжээчээс дээрх хөрөнгийн зах зээлийн үнийг 3,614,496,146 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний тайланг 2025 оны 04 сарын 08-ны өдөр******* хүргүүлж тайланг баримтаар хүлээлцсэн байна.
5.1. Хөрөнгийн үнэлгээчин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тогтоолыг үндэслэн ****** газрыг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7, 8 дугаар зүйлд зааснаар тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, зах зээлийн аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж зааснаар тодорхойлон гаргаж хөрөнгийн үнэлгээний тайланд тавигдах шаардлагад нийцүүлэн гаргасан болох нь Хөрөнгө үнэлгээний тайлангаар тогтоогдож байна.
5.2. Нэхэмжлэгч нь орлогын хандлагын аргыг хэрэглээгүй, өмнө нь ашиглалтад орсон насжилт таарахгүй, байршил таарахгүй хөрөнгөтэй жишсэн, зарим хөрөнгийг үнэлээгүй гэж тайлбарласан боловч барилгыг газрын хамтаар объектоор нь бүхэлд нь үнэлж үнэ цэнийг тооцохдоо өртгийн хандлага, зах зээлийн хандлагын аргыг хослуулан хэрэглэж үнэлгээнд ашиглагдсан орц мэдээллийн найдвартай, итгэлтэй байдалд дүн шинжилгээг хийж хоёр хандлагын нэг хандлагын аргаарх үнэ цэнийг эцэслэн сонгох байдлаар үл хөдлөх хөрөнгийн төрөл барилга болон барилгыг газрын хамтаар объектоор нь бүхэлд нь үнэлж өнөөгийн зах зээлийн үнэ цэнийг тодорхойлсон болох нь Хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдож, шинжээч нь хараат бусаар ойролцоо үл хөдлөх хөрөнгийг судалж дүгнэлтийг гаргасан байх тул тайлбарыг хүлээн авах боломжгүй.
5.3. Шинжээчийн дүгнэлт нь ******баталсан хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг зөрчсөн гэх баримтгүй, нэхэмжлэгчээс ирүүлсэн******ийн Хариу хүргүүлэх тухай албан бичигт дурдсан зах зээлийн үнэ ханш, мкв-ын үнэлгээг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.
5.4 Хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасныг баримтлан бичигдэж тайланд үнэлгээний ажлын зорилго, үнэлгээний олон улсын стандартад нийцсэн байдал, арга зүйг мэдээлж, мэдээллийн эх үүсвэр, үнэ цэнийн суурь, зах зээлийн үнэ цэнэ, зах зээлийн хандлага, орлогын хандлага, өртгийн хандлага, *****л хөдлөх хөрөнгө, үл хөдлөх өмч гэсэн зүйлсийг тодорхойлж тайлбарлан, үнэлж буй хөрөнгийн төлөв байдал, үнэлгээний ажлын товч мэдээлэл, үнэлгээний ажлын зарчмыг баримтлан өртөгийн хандлагын арга болон биет элэгдлийн хувийг тодорхойлж орлого хандлагын арга, зах зээлийн жишиг үнийн аргаар хөрөнгийг үнэлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
6. Иймд хариуцагч****** холбогдох үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэгч ****** нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар хариуцагч ******холбогдох үнэлгээ хүчингүй болгох нэхэмжлэгч *******эхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч шийдвэрийг гардуулснаас хойш 7 хоногийн дотор Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ********
-
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 197/ШШ2025/05167
Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар ,
Нэхэмжлэлийн шаардлага: Дуудлага худалдааны жагсаалтаас үл хөдлөх хөрөнгийг хасуулж, чөлөөлөх тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ч :
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч О.Н нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлов. Миний бие маргаан бүхий байрандаа өнөөдрийг хүртэл амьдарч байна. 2018 онд танил дүү Ц.М бизнесийн үйл ажиллагаанд мөнгө хэрэгтэй байна туслаач гэхээр нь байраа барьцаанд тавьж зээл авахыг зөвшөөрсөн. Гэтэл тухайн үед намайг 55 настай гээд зээл олгохгүй байсан тул бид ярилцаад 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Ц.М өөрийн найз П.А гэх хүнд орон сууц өмчлөх эрхийг хэлбэрийн төдий байдлаар шилжүүлж, би байрандаа амьдарч, зээлийг төлж дуусаад миний нэр дээр орон сууцыг эргүүлэн шилжүүлэхээр тохирсон. Ингээд Ц.М зээлээ төлөхгүй байсны улмаас банк шүүхэд хандахад 282.794.652 төгрөгийг Ц.М ас гаргуулж, төлбөрөө төлөөгүй тохиолдолд байраар хангуулах шийдвэр гарсан байдаг. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа тул орон сууцыг дуудлага худалдаанд оруулах жагсаалтаас хасаж, чөлөөлөх нэхэмжлэлийг гаргасан.
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С татгалзлаа илэрхийлэхдээ нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгааг мэдэж байсан. Өөрийнхөн хэлсэнчлэн тэтгэврийн нас болоогүй гэдэг үндэслэлээр зээл авахдаа халхавч хийж зээл авсан байдаг. Манайд хуулийн дагуу гаргаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудын аль нь ч биш. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу явагдаж байна. Нэхэмжлэгч өөрийгөө өмчлөгч гэж хэлж ирдэг боловч шүүхэд 2024 онд нэхэмжлэл гаргаад хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Тэрээр бүх зүйлийг мэдэж байгаа үйлдлээс харахад шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд удаа дараа саад болж миний байр гэж маргадаг. Хувь хүмүүс хоорондын тохиролцож гэрээ байгуулсны үр дүнд бий болсон хохирлыг төрийн байгууллагад гаргаж ажиллагаанд саад учруулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ч : Худалдаа хөгжлийн банк ХК-ийн зүгээс 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2024/0 дугаартай Шүүгчийн захирамжаар П.А , П.Н нараас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 282.710.607 төгрөгийг гаргуулж, улсын тэмдэгтийн хураамжийн хамт шийдвэрлэсэн. Тухайн шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх ажиллагаа 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс хийгдэж эхэлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад улсын бүртгэлийн Ү- дугаартай орон сууцыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу битүүмжилж хураагаад хөрөнгийг анхны болон хоёр дахь удаагийн дуудлага худалдаанд оруулсан. Өнөөдрийн байдлаар энэ хөрөнгө дуудлага худалдаагаар ороод худалдан борлуулагдсан. Төлбөр авагч Х банк ХК-ийн зүгээс зээлдэгч П. А , П.Н нараас шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр мөнгө, хөрөнгөө авч чадахгүй удаашралттай нөхцөл байдалтай яваад байна. О.Нийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргаад мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргаад ажиллагааг удаашруулаад яваад байдаг. Энэ нь шүүхийн шийдвэрт заасан мөнгөн төлбөрийг авч чадахгүй нөхцөл байдлыг бүрдүүлээд байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ярьснаар О.Н гэдэг хүн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш буюу төлбөр авагчаар Худалдаа хөгжлийн банк ХК, төлбөр төлөгчөөр П. А , П. Н нар байхад гуравдагч этгээдийн зүгээс гомдол гаргаад яваад байгаа нь хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэл дээрээ Миний бие 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 0 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох гэж яриад байгаа боловч үүнтэй холбоотой иргэний хэрэг үүссэн шүүхийн шийдвэр өгсөн байгаа нь ямар гэрээг хэнтэй байгуулсан нь тодорхойгүй, хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тодорхойлж түүнтэй холбоотой баримтуудыг шүүхэд бүрдүүлж өгөх үүргээ биелүүлээгүй тул бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлав.
5.Иргэн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баярхүү шүүхэд хэргийг эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг бичгээр ирүүлсэн тул хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
6.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.
7.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 191/ШШ2025/0 дугаартай Шийдвэрээр нэхэмжлэгч О.Нийн нэхэмжлэлтэй, хариуцагч П.А , П.Н нарт холбогдох худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Хан-Уул дүүрэг, дугаар хороо, Стадион Оргил, Богд Жавзандамбын гудамжны дугаар байрны тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож мөн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШЗ2024/0 дугаартай Шүүгчийн захирамжаар өргөдөл гаргагч Х банк ХК, уригдагч П.А , П.Н нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 282.710.607 төгрөг 29 мөнгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах маргаанд эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан талуудын эвлэрлийн гэрээг баталж шийдвэрлэсэн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр хэвээр байна.
8.Иймээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар битүүмжлэгдсэн Хан-Уул дүүрэг, дугаар хороо, Стадион Оргил, Богд Жавзандамбын гудамжны дугаар байрны тоот орон сууцны өмчлөгч П.А , П.Н нар болох нь бичгийн баримтаар нотлогдож байна.
9.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт төлбөр төлөгч, төлбөр авагчийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэнэ, 32.2 дахь хэсэгт эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж түүнийг сэргээх, хамгаалахаар гүйцэтгэх баримт бичигт заасан хүн, хуулийн этгээдийг төлбөр авагч, 32.3 дахь хэсэгт төлбөр авагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, үүргээ биелүүлээгүй гэж гүйцэтгэх баримт бичигт заасан хүн, хуулийн этгээдийг төлбөр төлөгч, 32.5 дахь хэсэгт бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож болно гэж хуульчилжээ.
10.Мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан байна.
11.Иймээс нэхэмжлэгч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тал буюу үүргийн гүйцэтгэлийг хангуулах үл хөдлөх хөрөнгийг өмчлөгч биш бөгөөд маргаан бүхий орон сууцны талаар гомдол гаргах эрхгүй этгээд байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.Нийн нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох дуудлага худалдааны жагсаалтаас үл хөдлөх хөрөнгийг хасуулж, чөлөөлөх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3 дахь хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА
-
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 11 өдөр Дугаар 197/ШШ2025/04378
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Оюунжаргал даргалж,
Нэхэмжлэгч: Х.Г нэхэмжлэлтэй,
Хариуцагч: НШШГГхолбогдох
Үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ч, шинжээч Д.Б, Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Ж.Медине нар оролцов.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Г, Н.Х нараас хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан ... тоот хаягт байрлах 173,5 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн **** дугаарт бүртгэлтэй орон сууцыг үнэлсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас хариуцагч солих хүсэлт гаргасныг хангаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газрыг хариуцагчаар татан оролцуулав. / хх 171-176/
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь
хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1.Нэхэмжлэгч талаас: Банкны төлбөр барагдуулах газар нь 2024 оны 10 сарын 10-ны өдрийн *** дугаартай тогтоолоор дахин шинжээчээр М ХХК-г томилоход 2024 оны 10 сары 14-ны өдрийн үнэлгээгээр барьцаа хөрөнгийг 1,626,508,000 төгрөгөөр үнэлсэн. Ингээд 10 сарын зайтай 2 үнэлгээний компани томилогдоход хөрөнгийн үнэлгээ 300,000,000 төгрөгөөр багасаж төлбөр төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Маргаан бүхий энэ байрны байршил нь өөрөө Улаанбаатар хотын А зэрэглэлий бүс болох Хүүхдийн паркийн зүүн талд, хамгийн тохиромжтой байршилд байгаа үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ 10 сарын дотор 300,000,000 гаруй төгрөгөөр буурсан байгаа нь зах зээлийн үнээс хэт доогуур, хөрөнгийн үнэлгээг буруу үнэлсэнтэй холбоотой гэж М ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан,
1.1.Хариуцагч талаас эс зөвшөөрч: шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, үнэлгээг талууд зөвшөөрөхгүй бол шүүхэд 7 хоногийн дотор гомдол гаргах хуулийн хугацаа өнгөрсөн байхад гомдол гаргасан гэж,
1.2.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн талаас: М ХХК-ийн хийсэн үнэлгээний тайлан хуульд нийцсэн гэж үзэж байна. Учир нь хууль тогтоомж болон олон улсын стандартын дагуу харьцуулалтын аргаар үнэлгээг хийж, тайланг хүргүүүлсэн.Тухайн үнэлгээний компаниас гаргасан тайлантай төлбөр төлөгч нар танилцсан байгаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэл дээр дурдсан Г ХХК-ийн үнэлгээгээс 300,000,000 гаруй төгрөгийн зөрүүтэй үнэлсэн гэж тайлбарлаж байгаа. Тухайн үнэлгээтэй холбоотой маргаан бол шүүхээс хүчин төгөлдөр шийдвэр гараад нэгэнт шийдэгдээд дууссан тул өмнөх үнэлгээний тайлантай холбоотой маргаан үүсгэх нь үндэслэлгүй хэмээн маргажээ.
1.3.Шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн **** дугаар захирамжаар Х ХК-ийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулав. /хх 190-195/
2.Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн *** дугаар захирамжаар Х ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.Х нарт холбогдох Зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт болон зардалд нийт 504,970,032,40 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр *** дугаар захирамжаар албадан гүйцэтгүүлэх, ***тоот гүйцэтгэх хуудас бичигдсэн болох нь тогтоогдов.
/9-13, 36-44/
2.1.Шүүхээс 00943 тоот гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газраас 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн хуульд заасан ажиллагаа явуулан барьцаа хөрөнгө болох төлбөр төлөгч Х.Г, Н.Х нарын өмчлөлийн ... тоот хаягт байрлах 173,5 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн **** дугаарт бүртгэлтэй орон сууцыг битүүмжилэн хураан авах ажиллагааг гүйцэтгэсэн нь хууль зөрчөөгүй байна./ 51-64/
3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дах хэсэгт Үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө-д шинжээчээр үнэлүүлнэ гэж заасан.
3.1.Банкны төлбөр барагдуулах газраас 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн *** тоот тогтоолоор барьцаа хөрөнгө болох **** тоот хаягт байрлах 173,5 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор шинжээчээр М ХХК-ийг томилон дүгнэлтийг 2024 оны 10 дугаар сарын 15-ны дотор ирүүлэх хугацаа тогтоожээ. / хх 98/
3.2.Үүний дагуу М ХХК-ийн шинжээчээс ... тоот хаягт байрлах 173,5 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны дуудлага худалдаа явуулах үеийн зах зээлийн үнэ ханшийг 1,626,508,0 /нэг тэрбум зургаан зуун хорин зургаан мянга таван зуун найман / төгрөгөөр тогтоож, тайланг 2024 оны 12 дугаар сарын 14-нд ирүүлсэн байна. / хх 99-133 /
3.3.Тиймээс Банкны төлбөр барагдуулах газраас шинжээчээр томилсны дагуу М ХХК нь дүгнэлтээ гарган заасан хугацаанд ирүүлсэн нь хуульд нийцсэн.
3.4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэгчээс 4 өрөө орон сууцны дуудлага худалдаа явуулах үеийн зах зээлийн үнэ ханшийг 1,626,508,00 /нэг тэрбум зургаан зуун хорин зургаан мянга таван зуун найман / төгрөгөөр үнэлгээ тогтоосон тайланг төлбөр төлөгч Х.Г, Н.Х, төлбөр авагч Х ХК нарт 2024 оны 10 дугаар сарын 14-нд 3/5097 тоот 3/5096 тоот, 3/5098 мэдэгдэл хүргүүлж, шинжээчийн үнэлгээний тайлан 33 хуудас баримтыг 2024 оны 10 дугаар сарын 14, 17-нд хүлээлгэн өгч тус тус тэмдэглэл үйлджээ. /хх 134-138 /
4.Нэхэмжлэгч талаас үнэлгээ гаргасантай нь холбогдуулан М ХХК-ийн шинжээч Б.Э, Г ХХК-ийн шинжээч Д.Б нарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1**** дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн. /хх 175 /
4.1.Шүүх хуралдаандМ ХХК-ийн шинжээч Б.Эаас гаргасан дүгнэлтийнхээ талаар мэдүүлэг өгөхдөө...Олон улсын үнэлгээний стандарт 2020 оны 1 сарын 31-ний өдрөөс мөрдөгдөж байгаа стандартыг баримталсан.Энэ 5 хувийн тохируулга болохоор нэгдүгээрт, сонгож авсан мэдээлэл маань зах зээл дээр зарлагдаж байгаа үнийн санал учраас яг зарагдах үед талууд хоорондоо тохиролцоод тодорхой хэмжээгээр хувь хэмжээг бууруулж тохиролцдог. 5 хувь бол үнийн дүнгээс буулгадаг зах зээлийн нийтлэг хувь хэмжээ байгаа. Нийт тухайн хөрөнгийн элэгдэл тооцох буюу ашиглалтын хугацаа 60 жил байдаг. Тухайн барилга ашиглалтад 2018 онд орсон, миний үнэлгээ хийсэн өдөр бол 2024 оны 10 сарын 14 байгаа. 2024-өөс 2018-ыг хасахаар 6 жил болж байгаа. 6 жилээ 10 жилд хуваахар 10% гарч байгаа. 40 жил гэдэг арай бага хугацаа байна. Олон улсын **** гээд элэгдлийн лавлах байгаа, төмөр бетон хийцтэй барилгыг илүү удаан эдэлгээтэй гэж үздэг тул уг стандартаар 60 гэж үздэг. Энэ нь тайлангийн 18 дугаар хуудсанд байгаа. Би талбайгаар тохируулга хийсэн, Өрөөний тоогоор тохируулга хийхэд хэлбэлзэл гарах эрсдэлтэй. Яагаад гэвэл өрөөнүүд нь том талбайтай мөртлөө өрөө нь цөөхөн орон сууц байж болно. Талбай нь жижиг боловч олон өрөөтэй орон сууцнууд байдаг. Иймээс өрөөний тоогоор тохируулга хийхэд алдаа гарах боломжтой.Тиймээс талбайг хооронд нь харьцуулаад нэгж талбайд ногдох зах зээлийн үнийг гаргасан. Зах зээлийн хандлагаар үнэлгээ хийхэд тухайн үнэлгээний өдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа мэдээллүүдийг ашиглаж байгаа тул үнэ шинэ эсвэл хуучирсан талаар авч үзэхгүй буюу зах зээлийн ханшийг авсан тул инфляцыг тооцоолох шаардлагагүй . Үнэлгээний олон улсын стандартад байдаг 2 хандлагыг ашигласан. Нэг нь өртгийн хандлага нөгөөдөх нь зах зээлийн хандлагыг ашигласан. Зах зээлийн хандлагаар үнэлэхэд тухайн үеийн бодит үнийг харгалздаг тул илүү бодитой гэж үзэж эцсийн үнэлгээг зах зээлийн хандлагаар тогтоосон.Үнэлгээ хийсэн цаг хугацаа бол зөрүүтэй байгаа. Мэдээж 2 өөр субъект үнэлгээ хийж байгаа учраас яг ижилхэн үнэлгээ гарна гэж байхгүй байх. Хоёрдугаарт тухайн үед үнэлгээчний сонгож авсан зах зээл дээрх жишиг хөрөнгийн мэдээлэллийн олдоц нь ямар байсан зэрэг нь ялгаатай байх. Иймээс ялгаатай үнийн дүн гарах боломжтой. Заавал өмнө хийсэн үнээс дараагийн үнэ өндөр гарна эсвэл бага гарна гэж ойлгох нь өрөөсгөл болно.Би бас нэмэлт тайлбар өгмөөр байна. Олимп резиденс гээд энэ хотхон буюу орон сууцтай холбоотой нэлээн зах зээлийн хайлт хийж олдсон мэдээлэл баримтуудыг судлаад шүүн тунгаалт хийгээд зах зээлийн нийтлэг хүчин зүйлийг илэрхийлэх боломжтой гэсэн 3 жишгийг сонгож авсан. Нэгдүгээрт байршлын хувьд Олимп Резиденс дотроо байрладаг орон сууцыг сонгож авсан. Ойролцооо байрладаг хотхонууд байсан гэхдээ Олимп резидэнстэй харьцуулахад ойролцоо байдаг хотхонуудын орон сууцны үнэлгээ нь бага байсан тул ойролцоо барилгуудыг биш хотхон доторх орон сууцыг сонгосон. Энэ нь үнэлж байгаа хөрөнгийн зах зээлийн үнийг тогтооход илүү бодитой байх гэж үзсэн. Хоёрдугаарт үнэлгээний олон улсын стандартын зах зээлийн үнэ цэнийн сууриар үнэлгээ хийсэн. Тухайн зах зээлийн үнэ цэнийн сууриар үнэлгээчин хөрөнгө үнэлж байгаа нөхцөлд зах зээлийн нийтлэг хүчин зүйлсийг харгалзаж үзэх ёстой. Ямар нэгэн тусгайлсан хүчин зүйлийг бол харгалзаж үзэхгүй.Гуравдугаарт үнэлгээчин зах зээлийн хандлагаар үнэлэхдээ мэдээллээ өөрөө хайж олоод түүнд шүүн тунгаалт хийхдээ хараат бус байх ёстой. Үнэлгээ хийхэд эдгээр нөхцөл, зарчмуудыг бүрэн дүүрэн хангаж хийсэн гэж үзэж байна.Зах зээлээс доогуур үнэлээгүй, бодитой хийсэн үнэлгээ гэж үзэж байгаа. Зах зээлийн дундаж үнэлгээгээр мкв нь 9,000,000-10,000,000 төгрөг байдаг. Миний үнэлсэн дундаж үнэлгээ бол 9,374,000 төгрөг байгаа гэж мэдүүлжээ.
4.2. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-д зааснаар шинжилгээ хийх явцад хэрэглэсэн арга, аргачлал, тэдгээрийн үр дүнг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт нь шинжээчийн дүгнэлтийн бүрэлдэхүүн хэсэг болно,
Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд үнэлгээний тайланд тавигдах шаардлагын талаар заасны дагуу М ХХК-ийн шинжээч Б.Э нь хөрөнгийн үнэлгээг хийхэд үнэлгээний олон улсын болон үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний журам, аргачлалыг мөрдөж, энэ талаар үнэлгээний тайланд тусгасан болох нь тогтоогдов.
4.3.Тиймээс шинжээч Б.Эын мэдүүлгийг хэрэгт ач холбогдолтой гэж, шинжээчийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлан дүгнэлтүүд нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцсэн байх тул үнэлгээг бичмэл нотлох баримтад тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үнэлэв.
5.Шүүх хуралдаанд Г ХХК-ийн шинжээч Д.Б гаргасан дүгнэлтийнхээ талаар мэдүүлэг өгөхдөө... 2023 оны 12 сарын 18-ны өдрөөр тасалбар болгоод энэхүү үл хөдлөх хөрөнгийн 173.5 мкв талбайтай 4 өрөө орон сууцыг үнэлсэн байгаа. Үнэлэхдээ өртгийн хандлага болон зах зээлийн хандлагаар давхар үнэлсэн. Зах зээлийн хандлагыг сонгохдоо тухайн орон сууцны өөрийнх нь зарагдахаар зарын сайтад зарагдсан болон тавигдсан 2 орон сууц буюу үл хөдлөх хөрөнгийг сонгосон. Ингэхдээ Remax.mn гэсэн үл хөдлөх хөрөнгийн зарын сайт мөн Unegui.mn гэсэн 2 сайтаас тухайн харьцуулсан 2 орон сууцыг тус тус сонгож авсан. Зах зээл дээр зарахаар нээлттэйгээр санал болгосон байсан. Зах зээлийн хандлагаар үнэлгээ тогтооход зах зээл дээр бодитоор хэлцэл хийхээр санал болгосн үнийг тодруулж авч харьцуулдаг.Тухайн үл хөдлөх хөрөнгө орон сууц ашиглалтад ороод буюу гэрчилгээ авснаас хойш үнэлгээ хийхэд 5 жил болсон байсан. Тэгэхээр 5 жилийн элэгдлийг тооцно гэсэн үг. Манай дээр мөрдөгдөж байгаа татварын хуулийн дагуу орон сууцыг 40 жил ашиглана гэсэн байдаг, уг 40 жилээс 5 жилийг ашигласан байсан. Тэр нь өртгийн хандлагаар 13% гэж гарсан. Тухайн хөрөнгийг 2023 оны 12 сарын 13-аас 2023 оны 12 сарын 15-ны өдрүүдэд холбогдох зах зээлийн мэдээлэлтэй танилцаж газар дээр нь очиж үзээд тухайн объектыг зарж байгаа, зарагдахыг санал болгосон өөр объектуудын мэдээлэлтэй харьцуулж үнэлгээ гаргасан гэсэн үг.Тэгэхээр хөөсрүүлсэн, эсвэл бодит бус үнэлгээ гэж үзэхгүй байна. Тухайн үеийн албан ёсны зарын сайт, үл хөдлөх зуучийн компаниас гаргаж тавьсан тухайн өдрийн хэлцлийн үнийг сонгож авч харьцуулалт хийсэн адилхан орон сууцыг сонгож аваад үнэлсэн. Тэгэхээр хөөсрүүлээгүй гэж мэдүүлдэг.
5.1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ****дугаар шийдвэрээр Х.Г, Н.Х нарын нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, **** тоот хаягт байрлах 173,5 м.кв талбайтай орон сууц үнэлсэн Г ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгожээ. / хх 163-169/
5.2. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу буюу Г ХХК-ийн үнэлгээ хүчингүй болсон тул Банкны төлбөр барагдуулах газраас дахин үнэлгээ тогтоолгохоор 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн *** тоот тогтоолоор ... 1003 тоот хаягт байрлах 173,5 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор шинжээчээр М ХХК-ийг томилсон үйл баримт нотлогддог тул Г ХХК-ийн шинжээч Д.Бгийн мэдүүлэгийг хэрэгт ач холбогдолгүй байна гэж шүүх үзсэн тул үнэлээгүй болно.
6.Нэхэмжлэгч талаас төлбөрт хураагдсан орон сууц болох үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ 10 сарын дотор 300,000,000 гаруй төгрөгөөр буурсан байгаа нь зах зээлийн үнээс хэт доогуур, хөрөнгийн үнэлгээг буруу үнэлсэнтэй холбоотой гэх боловч үүнтэй холбоотой 1,626,508,0 /нэг тэрбум зургаан зуун хорин зургаан мянга таван зуун найман / төгрөгийн үнэлгээнээс үнэ ханш өндөр эсхүл үнэлж буй газартай ойр байршилд үнэлгээний өдөр ойролцоо худалдсан гэх мэдээллийн жишиг үнэтэй зарын сайтын ойр байршилд байрлах орон сууцны зах зээлийн үнэ ханшийн мэдээлэлтэй холбоотой баримтууд хэрэгт авагдаагүй,шүүхэд болон шүүх хуралдаанд үүнийг нотолсон нотлох баримтаа цуглуулах үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлээгүй гэж шүүх үзэв.
6.1.Иймд нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй болно.
7.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн талаас: Шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх буюу гомдол гаргах боломжтой байхад үүнийг зөрчөөд шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйл, 65 дугаар зүйлийн 65.1-ийг зөрчсөн гэж үзэж байна. Энэ нөхцөл байдал нь хэрэг хянан хэлэлцэх явцад тогтоогдож байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү хэмээн тайлбарладаг.
7.1.Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт зааснаар ахлах шийдвэр гүйцэтгэгч, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй тохиолдолд 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргана гэж, үнэлгээний тайланг эс зөвшөөрвөл мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргана гэж тус тус зохицуулсан тул бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбар үндэслэлгүй байна.
8.Нэхэмжлэгч Х.Гаас 2024 оны 12 дугаар сарын 26-нд шүүхэд нэхэмжлэл гаргахдаа миний бие ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан байсан учир 7 хоногтоо багтаагүй,2024.12.26 гэж гараар бичиж тэмдэглэсэн бичвэр үйлджээ./хх 4/
8.1.Дээрх хуулийн заалтаар бол эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гомдлоо талууд үнэлгээтэй танилцсанаас хойш ахлах болон ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргахгүйгээр шууд 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах тул нэхэмжлэгч Х.Гын миний бие ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан байсан учир 7 хоногтоо багтаагүй гэсэн нь үндэслэлгүй.
8.2.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэгчээс 4 өрөө орон сууцны дуудлага худалдаа явуулах үеийн зах зээлийн үнэ ханшийг 1,626,508,00 /нэг тэрбум зургаан зуун хорин зургаан мянга таван зуун найман / төгрөгөөр үнэлгээ тогтоосон тайланг төлбөр төлөгч Х.Г, Н.Х, төлбөр авагч Х ХК нарт 2024 оны 10 дугаар сарын 14-нд 3/5097 тоот, 3/5096 тоот, 3/5098 мэдэгдлээр хүргүүлж, шинжээчийн үнэлгээний тайлан 33 хуудас баримтыг 2024 оны 10 дугаар сарын 14, 17-нд хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдсэн болох нь тогтоогддог. /хх 134-138 /
8.3.Түүнчлэн нэхэмжлэгч нараас үнэлгээний тайланг хүлээн авсан дараа 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Банкны төлбөр барагдуулах газарт ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу дээрх үнээс багагүй үнээр нэг /1/ сарын хугацаанд бие даан өөрсдөө худалдан борлуулах санал гарсан тул 2024 оны 10 дугаар сарын 23-нд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хойшлуулах тогтоолоор, ажиллагааг 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаагаар хойшуулжээ. / хх 48-
49/
8.4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасанчлан нэхэмжлэгч талаас үнэлгээний талаарх гомдлыг 7 хоногийн дотор шүүхэд гаргасан гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, үүнийгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2,38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй болно.
8.5.Тухайлбал нэхэмжлэгч Х.Г, Н.Х нараас 2024 оны 12 дугаар сарын 26-ны 11:51 цагт Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Үнэлгээ хүчингүй болгуулах- тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, шүүх 2024 оны 12 дугаар сарын 30-нд иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд нэхэмжлэгч нараас төлбөрт хураагдсан.... 1003 тоот хаягт байрлах 173,5 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцаа шинжээчээс 1,626,508,00 / нэг тэрбум зургаан зуун хорин зургаан мянга таван зуун найман /төгрөгөөр дуудлага худалдаа явуулах үеийн зах зээлийн үнэ тогтоосныг 2024 оны 10 дугаар сарын 14, 17-ны өдрүүдэд мэдсэн атал 7 хоногийн дотор шүүхэд гомдлоо гаргаагүй, 2024 оны 12 дугаар сарын 26-нд гомдол гаргаж хуульд заасан хугацааг хэтрүүлжээ./ хх 21,134-138/
Иймээс хариуцагч талын хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлыг 7 хоногийн дотор шүүхэд гаргах хуулийн хугацаа өнгөрсөн гэх тайлбар үндэслэлтэй гэж шүүх үзсэн тул нэхэмжлэгч Х.Г, Н.Х нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
9.Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн 00489 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүхийн шийдвэр гарч хуулийн хүчин төгөлдөр болтол түдгэлзүүлсэн болохыг дурдав./ хх 25/
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг хүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэн хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.3 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасныг баримтлан Х.Г, Н.Х нарын нэхэмжлэлтэй хариуцагч Банкны төлбөр барагдуулах газар холбогдох ... тоот хаягт байрлах 173,5 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн **** дугаарт бүртгэлтэй орон сууцыг үнэлсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Х.Гаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан онсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ.
- Хэргийн оролцогч нь шүүх хуралдаанд товлосон цагт хүрэлцэн ирэх, шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй. Хэрэв шүүх хуралдаанд нэхэмжлэгч ирээгүй бол түүний эзгүйд шийдвэрлэх, эсхүл нэхэмжлэлийг шийдвэрлэхгүй буцаах, хариуцагч ирээгүй бол түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх үр дагавартай.
- Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаяг /оршин суугаа хаяг, утасны дугаар, цахим хаяг/-аа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй. Хаягаа өөрчилснөө мэдэгдээгүй хэргийн оролцогчид мэдэгдэх хуудсыг түүний сүүлчийн хаягаар хүргүүлж, хэргийн оролцогчийн хамт амьдардаг насанд хүрсэн иргэн, эсхүл сум баг, хорооны Засаг дарга, түүний ажлын албанд буюу ажлын газрынх нь захиргаанд хүлээлгэн өгч гарын үсэг зуруулна.
- Хэргийн оролцогч мэдэгдэх хуудсыг хүлээн авахаас татгалзвал энэ тухай мэдэгдэх хуудсанд тэмдэглэж шүүхэд буцаана. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэхэд саад болохгүй.
- Шүүх мэдэгдэх хуудсыг улсын бүртгэлийн байгууллагаас тодруулж ирүүлсэн хариуцагчийн хаягаар хүргүүлсэн боловч хариуцагч тухайн хаягт оршин суудаггүй, үйл ажиллагаа явуулдаггүй бол иргэн, хуулийн этгээдтэй төрийн байгууллагаас харилцах төрийн мэдээллийн нэгдсэн системийн иргэний, эсхүл хуулийн этгээдийн хувьд түүнийг итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээдийн бүртгэлийн дугаар бүхий цахим шуудангийн хаягаар мэдэгдэх хуудсыг илгээнэ.
Нотлох баримт гаргах, бүрдүүлэх, нотолгооны процесс
- Хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй.
- Эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх эрхтэй. Хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох эрхтэй.
- Хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох эрхтэй.
- Нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой; өөр орон нутагт байгаа учраас өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрч оролцуулах талаар нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа, хариуцагч нь хариу тайлбар гаргамагц шүүхэд гаргах эрхтэй.
- Тайлбар, нотлох баримтыг шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй бол шүүх хүлээн авахаас татгалзах эрхтэй тул нотлох баримтыг шүүх хуралдаанаас өмнө шүүхэд гаргахыг анхаарна уу.
- Хэргийн оролцогч та өмгөөлөгчөөс эрх зүйн туслалаа авах, шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох эрхтэй.