/Иргэний хуулийн 243 дугаар зүйл/
-
А-1 Худалдах-худалдан авах гэрээ
Бусад бүрдүүлбэр:
- Гэрээ
- Иргэний үнэмлэхний лавлагаа / ААН бол байгууллагын гэрчилгээний хуулбар
- ААН бол байгууллагыг төлөөлсөн эрх бүхий этгээдийн итгэмжлэл
- Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт
- Бусад холбогдох баримт
Анхаарах зүйл:
- Шүүгч Иргэний хэрэг хянан шийдвэр тухай хуулийн 75.1 дүгээр зүйлд заасан шаардлага хангагдсан бөгөөд тус хуулийн 65.1-д заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор иргэний хэрэг үүсгэнэ.
- Нэхэмжлэгч нь иргэний хэрэг үүсгэснээс хойш 5 хоногийн дотор нэхэмжлэлийн үндэслэлийн хүрээнд нэг удаа нэхэмжлэлээ нэмэгдүүлэх эрхтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийг шүүхийн байранд байрлах "Гэрэгэ" киоск төхөөрөмжөөр төлнө.
- Цахимаар /цахим шүүх систем тун удахгүй/
- Өөрийн биеээр шүүхэд өгөх
Манай хаяг:
Утас: 77112383
Хаяг:
Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Ж.Самбуугийн гудамж, “Олонлог эгзэ” сургуулийн зүүн талд
Имэйл:
scp-court@shuukh.mn
Манай байршил:
Иргэний хэрэг хянан шийдвэр тухай хуулиас:
65.1.Шүүгч дараахь тохиолдолд захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана:
65.1.1.энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн харьяалал зөрчсөн;
65.1.2.энэ хуулийн 14, 15, 16, 19 дүгээр зүйлд заасан шүүхийн харьяалал зөрчсөн;
65.1.3.шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал;
65.1.4.нэхэмжлэгч нь эрх зүйн бүрэн чадамжгүй этгээд байвал;
65.1.5.нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан;
65.1.6.нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа;
65.1.7.зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаархи өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа;
65.1.8.уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа;
65.1.9.хариуцагчийн хаяг тодорхойгүй;
65.1.10.зохигч болох хүн нас барсан, хуулийн этгээд татан буугдсан тохиолдолд маргаж байгаа шаардлага буюу маргаантай үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй;
65.1.11.энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байвал.
65.2.Шүүгч энэ хуулийн 65.1-д заасан захирамждаа уг нэхэмжлэлийг хэрхэн мэдүүлэх, эсхүл шүүх түүнийг хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг хэрхэн засахыг зааж өгнө.
-
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 197/ШШ2025/06232
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон, ЗАХИРАМЖЛАХ нь:
1. *** СӨХ-ны нэхэмжлэлтэй, У.Б-д холбогдох, дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 1,071,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 462,000 төгрөг болгон багасгаж, хариуцагч У.Б нь нэхэмжлэлийн шаардлага 462,000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,254 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 14,510 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ
-
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 29 өдөр Дугаар 197/ШШ2025/07111
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж, тус шүүхийн хуралдааны “3” дугаартай танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ХХ аймаг ХХ сум, ХХ баг, ХХ гудамж, Х тоотод оршин суух хаягтай, ХХ овогт ХХ-ийн ХХ /РД:ХХ00000000,
Нэхэмжлэгч: ХХ аймаг ХХ сум, ХХ баг, ХХ гудамж, Х тоотод оршин суух хаягтай, ХХ овогт ХХ-ийн ХХ /РД:ХХ00000000, нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ХХ хот, ХХ дүүрэг, ХХ гудамж, Х тоотод оршин суух хаягтай, ХХ овогт ХХ-ийн ХХ /РД:ХХ00000000, /-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 13,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, хариуцагч Ц.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Д.Б гэрч А.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Намуунзул нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
1. Нэхэмжлэгч Б.Ч, Д.Б нар нь 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч Б.Нтай ХХ дүүрэг, ХХ гудамж, Х тоотод тоотод байрлах 614 м2 газрын хашаа, байшингийн хамт 40,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, урьдчилгаа төлбөрт нэхэмжлэгч нарын зүгээс 13,000,000 төгрөг шилжүүлсэн байна.
Нэхэмжлэгч нар нь худалдан авахаар тохиролцсон газар, хашаа, байшингийн өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээ нь гараагүй шалтгаанаар 2024 оны 07 дугаар сард газрыг чөлөөлж, нүүсэн бөгөөд уг газар, хашаа, байшинг худалдан авахаар урьдчилгаанд төлсөн 13,000,000 төгрөгийг хариуцагч Б.Наас шаарджээ.
Хариуцагч Б.Н нь хариу тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт “Нэхэмжлэгч нарт зарсан газрын гэрчилгээ нь бидний зүгээс үл шалтгаалан гараагүй, эдгээр хүмүүс нь нүүж явахдаа яндангаа бөглөлгүй орхиж явснаас шалтгаалж шинээр барьсан байшингийн шал, хана, цонх, тааз гэмтэж, дахин засварлах шаардлагатай болж надад хохирол учирсан. Мөн бидний хооронд хийсэн гэрээнд сар бүр 1 сая төгрөг өгөхөөр тохиролцсон боловч нэхэмжлэгч нар нь мөнгөө төлөөгүй намайг хохироосон. Надад учирсан хохирлыг арилгахад нэхэмжлэгч нарын нэхэмжилж байгаа мөнгө хангалтгүй гэж үзэж байна гэж мэтгэлцэж оролцов.
2. Талуудын хооронд 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гэрээ байгуулагдаж, харилцан нөхцөл тохирч гэрээ байгуулсан нь хэрэгт тусгагдсан баримтуудаар нотлогдож байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “ Худалдах, худалдан авах гэрэгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж,
205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж тус тус заасан. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан тохиролцож байгуулсан худалдан худалдан авах гэрээнээс нэхэмжлэгч тал нь эрхийн зөрчилтэй үндэслэлээр татгалзаж, гэрээг дуусгавар болгосон бөгөөд хариуцагчаас худалдан авсан эд хөрөнгийг буцааж өгч, чөлөөлсөн байна.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор сөрөн нэхэмжлэл гаргаагүй бөгөөд түүний гаргасан “Нэхэмжлэгчид мөнгө төлөх шаардлагагүй, гэрээнээс үүссэн харилцаанаас шалтгаалж хариуцагчид хохирол учирсан” гэх тайлбарыг нотолсон баримт хэрэгт тусгагдаагүй байна.
Иймд хариуцагч Б.Наас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 13,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ч, Д.Бнарт олгож шийдвэрлэв.
3. Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тул хариуцагчаар нөхөн төлүүлж, нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759 .1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-т заасныг баримтлан Б.Наас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 13,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ч, Д.Бнарт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Наас 222,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Ч, Д.Бнарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУНТУНГАЛАГ
-
Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 28 өдөр Дугаар 197/ШШ2025/07015
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ********* дүүрэг ** дугаар хороо, ***************************11 гудамж, **** тоотод оршин суух, регистр ********, С******** А**********,
Хариуцагч: *********дүүрэг ** дүгээр хороо, ********* хороолол, ********* гудамж, *** байр, *** тоотод оршин суух, регистр *********, ********* *********,
Нэхэмжлэлийн шаардлага 1 120 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жавзмаа оролцов.
/Нэхэмжлэгч С.*********, хариуцагч ******* нарт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэв/
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
Нэхэмжлэгч С.А********* нь хариуцагч П.Д*********худалдах, худалдан авах гэрээний үүрэгт төлсөн 1 120 000 төгрөгийг буцаан авах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч С.А**** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:***********-ийн захирал Д****** 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр худалдаа үйлчилгээний гэрээ байгуулж, 56 м.кв байшинд халаалт тавиулахаар 1 400 000 төгрөгийн 80 хувь 1 120 000 төгрөгийг 2022 оны 10 дугаар сарын 20-нд Дөлгөөний гэрээнд заагдсан дансанд шилжүүлсэн боловч халаалт тавьж өгөөгүй тул 1 120 000 төгрөгийг гаргуулна гэжээ.
Хариуцагч П.Д********** тайлбартаа:Би ********-ийн захиралаар ажиллаж байсан бөгөөд С.А*********1 120 000 төгрөгийн урьдчилгаа төлж захиалга өгсөн боловч А***********-ийн үйл ажиллагаа доголдож, үйлчилгээ үзүүлж чадаагүй, дараагийн гүйцэтгэх захирал нь С.А********* ямар тохиролцоонд хүрснийг мэдэхгүй, би А********-д эзэмшсэн хувь хэмжээ, оногдсон албан тушаал, холбоо хамааралгүй тул холбогдох албаны хүмүүстэй хамааралтай хэрэг гэж үзэж байна гэжээ.
Нэхэмжлэгч С.А********* нь А*******-тай 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр худалдаа үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ байгуулж, 1 400 000 төгрөгийн үнэтэй, цахилгаан халаагч худалдан авч, суурилуулахаар тохирч, 1 120 000 төгрөгийг А********-ийн захирлын Хаан банкин дах дансанд шилжүүлсэн тухай үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь дээрх хэлцлийг иргэн П.Д********** биш Ах********-тай хийсэн байна.
Өөрөөр хэлбэл зохигчдын хооронд хэлцэл хийгдэж, гэрээний харилцаа үүсээгүй байх тул дээрх гэрээний үүрэгтэй холбоотой шаардлагыг П.Д******** шаардах боломжгүй тул С.А********нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31 430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан үндэслэлгүй байх тул П.Д******** 1 120 000 /нэг сая нэг зуун хорин мянган/ төгрөг гаргуулах тухай С.А******** нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31 430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511.1-т зааснаар хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
- Хэргийн оролцогч нь шүүх хуралдаанд товлосон цагт хүрэлцэн ирэх, шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй. Хэрэв шүүх хуралдаанд нэхэмжлэгч ирээгүй бол түүний эзгүйд шийдвэрлэх, эсхүл нэхэмжлэлийг шийдвэрлэхгүй буцаах, хариуцагч ирээгүй бол түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх үр дагавартай.
- Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаяг /оршин суугаа хаяг, утасны дугаар, цахим хаяг/-аа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй. Хаягаа өөрчилснөө мэдэгдээгүй хэргийн оролцогчид мэдэгдэх хуудсыг түүний сүүлчийн хаягаар хүргүүлж, хэргийн оролцогчийн хамт амьдардаг насанд хүрсэн иргэн, эсхүл сум баг, хорооны Засаг дарга, түүний ажлын албанд буюу ажлын газрынх нь захиргаанд хүлээлгэн өгч гарын үсэг зуруулна.
- Хэргийн оролцогч мэдэгдэх хуудсыг хүлээн авахаас татгалзвал энэ тухай мэдэгдэх хуудсанд тэмдэглэж шүүхэд буцаана. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэхэд саад болохгүй.
- Шүүх мэдэгдэх хуудсыг улсын бүртгэлийн байгууллагаас тодруулж ирүүлсэн хариуцагчийн хаягаар хүргүүлсэн боловч хариуцагч тухайн хаягт оршин суудаггүй, үйл ажиллагаа явуулдаггүй бол иргэн, хуулийн этгээдтэй төрийн байгууллагаас харилцах төрийн мэдээллийн нэгдсэн системийн иргэний, эсхүл хуулийн этгээдийн хувьд түүнийг итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээдийн бүртгэлийн дугаар бүхий цахим шуудангийн хаягаар мэдэгдэх хуудсыг илгээнэ.
Нотлох баримт гаргах, бүрдүүлэх, нотолгооны процесс
- Хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй.
- Эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх эрхтэй. Хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох эрхтэй.
- Хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох эрхтэй.
- Нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой; өөр орон нутагт байгаа учраас өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрч оролцуулах талаар нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа, хариуцагч нь хариу тайлбар гаргамагц шүүхэд гаргах эрхтэй.
- Тайлбар, нотлох баримтыг шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй бол шүүх хүлээн авахаас татгалзах эрхтэй тул нотлох баримтыг шүүх хуралдаанаас өмнө шүүхэд гаргахыг анхаарна уу.
- Хэргийн оролцогч та өмгөөлөгчөөс эрх зүйн туслалаа авах, шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох эрхтэй.