Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд би,
Хариуцагч: Улаанбаатар хот,*******,*******,*******,, Ганбатын .........т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 7.229.584.22 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2025 оны 03 сарын 24-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүгчийн 2025 оны 03 сарын 28-ны өдрийн 197/ШЗ2025/13355 дугаартай шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: ...... ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч Г.......... нь манай ....... ХХК-тай 2023 оны 05 дугаар сарын 28-ны өдөр ИЧ-СТГ/2023-119743 тоот Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулан 4.449.900 төгрөгийн зээлийг нэг сарын 2.98 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон.
Гэвч зээлдэгч Г.Ууганбаяр нь санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 2023 оны 07 дугаар сараас эхлэн 601 хоногийн хугацаатай хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөрт зөрчил үүсгэсэн. Энэ талаар удаа дараа мэдэгдэж байсан боловч зээлийн зөрчлийг төлж барагдуулаагүй байна.
Иймд хариуцагч Г..........тай байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээний 6.1, мөн гэрээний 6.7 заалт, Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт тус тус заасныг дагуу үндсэн зээлийн 4.344.147,09 төгрөг, зээлийн хүү 2.685.735,25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 199.701,88 төгрөг, нийт 7.229.584,22 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. гэжээ.
Хариуцагч: Г.......... нэхэмжлэлд өгсөн хариу тайлбартаа:
Г.......... миний бие ....... ХХК-ний нэхэмжилсэн 7.229.584.22 төгрөгийг 6 сарын хугацаанд хуваан төлж бүрэн барагдуулна гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээ, түрээсийн эргэн төлөлтийн хуваарь, мэдэгдэл, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга зэрэг бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ....... ХХК нь хариуцагч Г..........т холбогдуулан 2023 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн ИЧ-СТГ/2023-119743 тоот Санхүүгийн түрээсийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн 4.344.147,09 төгрөг, зээлийн хүү 2.685.735,25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 199.701,88 төгрөг, нийт 7.229.584,22 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.......... нь ....... ХХК-ийн нэхэмжлэлийн 7.229.584.22 төгрөгийг 6 сарын хугацаанд хуваан төлж бүрэн барагдуулна хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн болохоо илэрхийлсэн тайлбар тус шүүхэд бичгээр гаргажээ.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 758 дугаар зүйлд заасан үндэслэл үүссэн гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ....... ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 7.229.584.22 төгрөгийг хариуцагч Г.......... нь 6 сарын хугацаанд хуваан төлж бүрэн барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 130.624 төгрөгийн тал хувь буюу 65.312 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Г..........аас улсын тэмдэгтийн хураамжид 65.312 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч ....... ХХК-д олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч Г.......... нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг түүнд мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай.
ШҮҮГЧ С.БАЗАРХАНД