Зуучлалын гэрээ
Зуучлалын гэрээ гэж зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх харилцааг хэлнэ.
Зуучлалын гэрээ гэж зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх харилцааг хэлнэ.
Бусад бүрдүүлбэр:
Анхаарах зүйл:
Улсын тэмдэгтийн хураамжийг шүүхийн байранд байрлах "Гэрэгэ" киоск төхөөрөмжөөр төлнө.
Манай хаяг:
Утас: 77112383
Хаяг:
Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Ж.Самбуугийн гудамж, “Олонлог эгзэ” сургуулийн зүүн талд
Имэйл:
scp-court@shuukh.mn
Манай байршил:
Иргэний хэрэг хянан шийдвэр тухай хуулиас:
65.1.Шүүгч дараахь тохиолдолд захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана:
65.1.1.энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн харьяалал зөрчсөн;
65.1.2.энэ хуулийн 14, 15, 16, 19 дүгээр зүйлд заасан шүүхийн харьяалал зөрчсөн;
65.1.3.шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал;
65.1.4.нэхэмжлэгч нь эрх зүйн бүрэн чадамжгүй этгээд байвал;
65.1.5.нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан;
65.1.6.нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа;
65.1.7.зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаархи өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа;
65.1.8.уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа;
65.1.9.хариуцагчийн хаяг тодорхойгүй;
65.1.10.зохигч болох хүн нас барсан, хуулийн этгээд татан буугдсан тохиолдолд маргаж байгаа шаардлага буюу маргаантай үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй;
65.1.11.энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байвал.
65.2.Шүүгч энэ хуулийн 65.1-д заасан захирамждаа уг нэхэмжлэлийг хэрхэн мэдүүлэх, эсхүл шүүх түүнийг хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг хэрхэн засахыг зааж өгнө.
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 197/ШШ2025/04910
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: У-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: У-д холбогдох,
5,100,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г......, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Гэрэлт-Од, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчид дараах үндэслэлээр, нэхэмжлэлийн үндэслэл, татгалзлаа тодорхойлсон. Үүнд:
Харин бичгээр зуучлалын гэрээг нөхөж байгуулахдаа хариуцагчтай нэхэмжлэгч Г......ын хүү Ч.Тэмүүлэн гарын үсэг зурсан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан “Сургалтын хөтөлбөрт хамруулах гэрээ” зэргээр тогтоогдож байна.
Харин хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэгч Г...... болон “..........” ХХК нарын хооронд тэтгэлгийн талаар ямар тохиролцоо хийгдсэн нь тогтоогдохгүй байна.
Иймд хариуцагч гэрээний үүргээ биелүүлсэн эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй байна.
Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчийн хүүхдийг гадаад улсын визэнд зуучлах, сургуульд зуучлах хэлцэл хийсэн нь тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, зорилгод нийцэхгүй байна.
Иймд талуудын хооронд амаар байгуулагдсан зуучлалын гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9 дэх хэсэгт заасан хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна гэж шүүх дүгнэв.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.
Иймд нэхэмжлэгч нь анх шилжүүлсэн 34,000,000 төгрөгийн үлдэгдэл 3,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.
4. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40, 44 дүгээр зүйлд зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 96,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 62,950 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 197/ШШ2025/02637
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чи*******,*******,*******,*******,*******, Лаг овогт ...............,
Нэхэмжлэгч: Чи*******,*******,*******,*******,,,, итгэмжлэгдсэн төлөөлөгч .............. гаргасан,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг,,,,, 7 давхар 702 тоотод байрлах,, ..-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зуучлалын гэрээний дагуу шилжүүлсэн 4.000.000 төгрөгийг буцаан гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй нэхэмжлэлтэй иргэний хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 сарын 03-ны өдрийн 191/ШЗ2025/01520 дугаартай захирамжаар тус шүүхэд шилжүүлснийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ............ нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.., хариуцагч ..-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б... нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Э.Пүрэвдулам шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ............ нарыг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.. нь хариуцагч ..-д холбогдуулан Солонгос улсад хөдөлмөр эрхлэхэд зуучлуулахаар шилжүүлсэн төлбөрийн 4.000.000 төгрөгийг буцаан гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба шаардлагын үндэслэлээ: ... "..........................." ХХК-ийн "КВ education Боловсрол зуучлал" гэх фейсбүүк хаягаас "БНСУ-д албан ёсны хөдөлмөрийн гэрээгээр Е-7-1 визээр 2 жилийн хугацаанд ажиллаж амьдарцгаая" гэх зарын дагуу мэдээлэл авахаар КВ education боловсрол зуучлалын төв дээр очиж уулзахад тус компанийн зүгээс БНСУ-ын Jeins гэх компанитай хамтран ажиллаж байгаа, зуучлалын төлбөрт 1 хүний 10.0 сая төгрөг, урьдчилгаа төлбөр 2.0 сая төгрөг, виз гарсны дараа үлдэгдэл 8.0 сая төгрөг төлнө, мөн 2024 оны 04 сарын 30-ны өдрөөс өмнө Солонгосын шилдэг татвар төлөгч 500 аж ахуйн нэгж, 1300 гаруй үйлдвэрүүдээр батлан даалт хийлгэж виз мэдүүлнэ гэсэн мэдээлэл өгсний дагуу Г.Найдан нь найз охин Б.Анужины хамт холбогдох бичиг баримтуудаа бүрдүүлэн 2024 оны 03 сарын 28-ны өдөр зуучлалын гэрээний урьдчилгаа төлбөрт 2024 оны 03 сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөг, 2024 оны 04 сарын 08-ны өдөр 1.800.000 төгрөг, 2024 оны 04 сарын 15-ны өдөр 1.200.000 төгрөг буюу нийт 4.000.000 төгрөгийг "..........................." ХХК-ийн Хаан банкны 5431593481 дугаар данс руу шилжүүлсэн байдаг.
"..........................." ХХК буюу КВ education төвөөс нэхэмжлэгч нарын бүртгүүлсэн и-мэйл хаягаар Солонгост ажиллах үйлдвэр сонголт 2024 оны 05 сарын 30-ны өдрийн дотор ирнэ гэсэн боловч ирээгүй ба хугацаа сунгагдаж КВ education-нээс "KB-EDU амжилтын гүүр нэг алхам" гэх фейсбүүк группээр дамжуулан үйлдвэр сонголт 2024 оны 08 сарын 20-ны өдрөөс өмнө ирнэ гэх мэдээллийг өгсөн боловч мөн ирээгүй.
Түүнчлэн Е-7-1 виз олгох журмыг судлахаар БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны сайтаас тус визэнд тавигдах шаардлагыг үзэхэд нэхэмжлэгч нар уг шаардлагыг хангахааргүй байсан ба гэрээнд ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь тодорхой байсан, мөн хариуцагч хүлээсэн үүргээ зөрчсөн тул гэрээнээсээ татгалзан шилжүүлсэн төлбөрөө авахаар удаа дараа шаардахад ямар нэгэн шалтаг шалтгаан хэлж өгөхгүй байсан учир шүүхэд хандсан. Хариуцагчаас гаргасан суралцагчтай байгуулсан гэрээ гэдэг нь мөнгө авсан баталгаа баримт болгож дүр үзүүлж байгуулсан гэрээ бөгөөд уг гэрээний дагуу нэхэмжлэгч нар нь солонгос хэлний сургалтад огт хамрагдаагүй, сертификат гардаж аваагүй, 4.000.000 төгрөгийг Солонгос улсад Е-7-1 визний ангиллаар хөдөлмөр эрхлэхэд зуучлах гэрээний урьдчилгаа төлбөр гэж төлсөн хэмээн тайлбарласан.
Хариуцагч .., түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас: ... нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, манай компани нь БНСУ-ын Jeins компанитай хамтын ажиллагааны гэрээтэй байсан ба хамтын ажиллагааны хүрээнд тус компанид хөдөлмөр эрхлэх Е-7-1 визийн ангиллаар ажиллахаар бүртгүүлсэн Монгол иргэдийн бичиг баримт баримтыг цэгцлэх, Солонгос-англи хэл рүү хөрвүүлэх, иргэдийг мэдээллээр хангах, солонгос хэлний анхан шатны мэдлэг олгох 45 хоногийн сургалтыг KB education боловсрол сургалтын төвөөр дамжуулан сургалтад хамруулж байсан ба БНСУ-ын Jeins компанид бүх материалыг нь шилжүүлэн хүлээлгэж өгсөн, тус компани нь манай ..-н KB education боловсрол сургалтын төвд олгосон эрхээ өөртөө шилжүүлэн авч, хамтын ажиллагаанаас татгалзаж гэрээний үүргээ биелүүлээгүй тул нэхэмжилж буй 4.000.000 төгрөгийг буцаан олгох боломжгүй гэсэн тайлбар хийж маргасан.
2. .. нь солонгос хэлний орчуулга, гадаадын их, дээд сургууль, хэлний бэлтгэлийн зуучлал, солонгос хэлний сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэй хуулийн этгээд болох нь хариуцагчаас хэрэгт өгсөн тус компанийн уулийн этгээдийн улсын бүртгэлийн баримтаар тогтоогдсон ба тус компанийн олон нийтэд хандсан KB Education Боловсрол зуучлал фейсбүүк хаяг дахь БНСУ-д албан ёсны хөдөлмөрийн гэрээгээр Е-7-1 /мэргэжлийн гэрээт ажилтны виз/ ажиллаж амьдарцгаая гэсэн зарын дагуу нэхэмжлэгч нар нь бүртгүүлэхээр ..-тай холбоо тогтоож, улмаар тус компанийн Хаан банк дахь 5431593481 тоот дансанд ............ нар нь 2024 оны 03 сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөг, 2024 оны 04 сарын 08-ны өдөр 1.800.000 төгрөг, 2024 оны 04 сарын 15-ны өдөр 1.200.000 төгрөг буюу нийт 4.000.000 төгрөгийг "..........................." ХХК-ийн шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон бөгөөд солонгос хэлний мэдлэг шаардлагатай үндэслэлээр сургалтад хамрагдах гэрээг бичгээр тус тус байгуулсан боловч уг гэрээний дагуу тэдгээр нь сургалтад хамрагдаагүй, сертификат гардаж аваагүй болохыг нэхэмжлэгч тал тайлбарласан.
3. Хариуцагч нь Хамтын ажиллагаатай Солонгос улсын Jeins co.ltd-д ...шаардлагатай анхан шатны баримтуудыг хүлээн авч боловсруулан солонгос, англи хэл рүү хөрвүүлэн 2024 оны 04 сарын 30-ны өдөр бүх материалыг бүрэн шилжүүлж өгсөн ба 2024 оны 08 сарын 29-ний өдрөөр Солонгос улсын Jeins co.ltd нь ..-ийн KB Education Боловсрол зуучлалын төвд олгосон эрхээ бүрэн шилжүүлж авсан гэх боловч энэ талаар хариуцагчаас хэрэгт баримт гаргаж өгөөгүй, нэхэмжлэлд бичгээр өгсөн хариу тайлбарт хавсаргах 39 хуудас баримтын /хх-28 дахь тал/ 5.7-11 хуудас, 5.8-5 хуудас орчуулгын хамт гэсэн баримтуудыг шүүхэд болон хэрэгт өгөөгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
4. Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь хуулиар хориглоогүй буюу хуульд заагаагүй эрх, үүргийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж болох ба иргэний эрх, үүргийг бий болгож, өөрчилж, дуусгавар болгоход чиглэгдсэн, хоёр ба түүнээс дээш этгээдийн хооронд хийсэн тохиролцоог гэрээ буюу хэлцэл гэх бөгөөд тухайн нөхцөлд хариуцагч ........................... компанийн олон нийтэд хандсан KB Education Боловсрол зуучлал фейсбүүк хаяг дахь БНСУ-д албан ёсны хөдөлмөрийн гэрээгээр Е-7-1 /мэргэжлийн гэрээт ажилтны виз/ ажиллаж амьдарцгаая гэсэн зарын дагуу нэхэмжлэгч нар нь бүртгүүлэхээр ..-тай холбоо тогтоож мэдээлэл авахдаа Солонгос хэлний анхан шатны мэдлэг олж авах зорилгоор бус харин БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах боломж нөхцөлийг эрэлхийлж тус компаниар зуучлуулах хүсэл зоригтой байсан, уг хүсэл зоригийн илэрхийллийг нь хариуцагч тал хүлээн авч, төлбөрийн зарим хэсгийг өөртөө шилжүүлэн авснаар талуудын хооронд тодорхойгүй байгаа ямар нэгэн үйл явдал бий болсон нөхцөлд буюу хариуцагч компанитай хамтран ажилладаг гэх Солонгос улсын Jeins co.ltd-с бүртгүүлсэн иргэдэд ажлын сонголт ирүүлэх /виз мэдүүлэх/ үйл ажиллагаанаас шууд хамаарч хэлцлийг хэрэгжүүлэх болзол бүхий Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасан хэлцлийг талууд аман хэлбэрээр байгуулсан гэж дүгнэхээр байна.
Иргэний хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар Үйл явдал тодорхой хугацаанд бий болох тавьж хэлцэл хийсэн нөхцөлд уг үйл явдал нь дурдсан хугацаанд болоогүй бол болзол хүчин төгөлдөр бус болох бөгөөд Үүрэг гүйцэтгүүлэхээр бус харин тодорхой үйлдэл хийлгэх буюу үйлдэл хийхгүй байхаар хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн тохиолдолд нөгөө этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй хөрөнгө шилжүүлсэн этгээдийн хүсэл зоригт нийцэхгүй бол шилжүүлсэн зүйлээ буцаан шаардаж болно гэж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3 дахь хэсэгт заасан байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр ..-д холбогдуулж Солонгос улсад хөдөлмөр эрхлэхэд зуучлуулахаар шилжүүлсэн төлбөрийн 4.000.000 төгрөгийг буцаан гаргуулахыг хүссэн ............ нарын шаардлагыг буруутгах үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч ..-аас 4.000.000 төгрөг гаргуулж, Г.Найданд 2.000.000 төгрөг, Б.Анужинд 2.000.000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2 дугаар зүйлд зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ..-аас 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Найданд 2.000.000 төгрөг, нэхэмжлэгч Б.Анужинд 2.000.000 төгрөг тус тус олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ..-аас улсын тэмдэгтийн хураамжид 78.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 07 /долоо/ хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 197/ШШ2025/02214
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******** тоот хаягт оршин суух, Г.Н /РД:********/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч:******** тоот хаягт байрлах, Г ХХК, /РД:********/-д холбогдох
Гэрээнээс татгалзаж 6,898,500 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Гэрээний үүрэгт 5,175,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т,
Хариуцагчийн төлөөлөгч Ө.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч үндэслэл, шаардлагыг...гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээнээс татгалзаж төлсөн төлбөрийг бүхэлд нь буцаан шаардах эрхтэй, мөн гэрээний үлдэгдэл төлбөрийг шаардах эрхгүй гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ...гэрээнээс татгалзсан тул орчуулгын төлбөр 500 доллар буюу 1,705,500 төгрөгийг зөвшөөрнө, харин гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан тул үлдэгдэл төлбөр 1500 доллар буюу 5,175,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж маргаж байна.
3.Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна.
Үндсэн нэхэмжлэлийн тухайд: Г.Н, Г ХХК нь 2023.09.20-ны өдөр БНИУ-ын их, дээд сургуулиудад суралцуулахад зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр иргэн нь БНИУ-ын их, дээд сургуульд суралцахаар хүсэлтээ гаргаж, хуулийн этгээд нь зуучлалын үйлчилгээ үзүүлэх ба үйлчилгээ авсан иргэн гэрээнд заасан төлбөр тооцоонд 3500 ам доллар үүнээс урьдчилгаа 1500 ам долларыг гэрээ байгуулах үед, материал бүрдүүлэхтэй холбоотой орчуулгын зардалд 500 ам долларыг, сургуулийн урилга ирсэн үед 1500 ам долларыг компанийн дансанд төлөхөөр тус тус тохиролцжээ.
Дээрх гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч нь БНИУ-ын их дээд сургуульд суралцуулах үнэн зөв мэдээллээр хангах, тэтгэлэгт хөтөлбөрт хамруулахад нэхэмжлэгчийг холбож өгөх, нэхэмжлэгч нь гэрээнд заасан хөлс төлөхөөр тохиролцсоноор тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлд заасан зуучлалын гэрээний харилцаа үүссэн байна.
Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ба нэхэмжлэгч нь урьдчилгаа төлбөр 2024.11.07-ны өдөр 5,193,000 төгрөг, орчуулгын төлбөрт 1,705,500 төгрөг тус тус төлснөөр тус гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр гэрээ гэж үзлээ.
Нэхэмжлэгч Г.Нд 2024.05.31-ний өдөр Итали улсын Бологниа Их сургуулиас суралцах урилга ирснээр тэрээр тус сургуульд суралцаж байгаа талаар маргаагүй. Харин энэхүү суралцах урилгыг нэхэмжлэгч тал баримт материалаа өөрөө бүрдүүлж, орчуулан хүргүүлснээр хүлээн авсан гэж тайлбарласан боловч энэ нь хэргийн баримтаар тогтоогдоогүй мөн түүний мейл хаягаар сургуулийн урилга ирсэн нь хариуцагчийг тус сургуульд зуучлах үүргээ гүйцэтгээгүй гэх үндэслэлгүй байна.
Иймд хариуцагчийг үүргийг тогтоосон хугацаанд зохих ёсоор, шударгаар гүйцэтгэсэн гэж үзэх тул нэхэмжлэгч нь урьдчилгаа болон орчуулгын зардалд төлсөн төлбөрийг тус тус шаардах эрхгүй боловч хариуцагч тал орчуулгын төлбөр 1,705,500 төгрөг төлөхийг зөвшөөрсөн тул зөвшөөрсөн хэмжээгээр нэхэмжлэлийг хангах нь зүйтэй байна.
4. Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал сөрөг нэхэмжлэл гаргасан байх ба уг сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох тул шүүх шийдвэрлэх нь зүйтэй.
Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргасан тохиолдолд нэхэмжлэгчид мэдэгдэнэ гэж заасан байна. Иймд нэхэмжлэгчид мэдэгдсэнээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Талуудын байгуулсан гэрээнд төлөх төлбөрийг урьдчилгаанд 1500 ам доллар, суралцах урилга ирсний дараа 1500 ам доллар төлөхөөр мөн 3 дугаар зүйлийн 3,4 дүгээр хэсэгт хүндэтгэн үзэх шалтгаанаар гэрээ цуцлах талаар зохицуулжээ.
Харин нэхэмжлэгч нь 2024 оны 07 дугаар сард хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хариуцагчаас баримт материалаа авснаар түүнийг гэрээнээс татгалзсан гэж үзэх бөгөөд хариуцагч цаашид үйл ажиллагаа гүйцэтгээгүй байх тул гүйцэтгээгүй үүрэгт төлбөр шаардах эрхгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
5. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагад тэмдэгтийн хураамж төлөөгүй тул 1500 ам долларыг нэхэмжлэл гаргах үеийн ханш 3450 төгрөгөөр тооцож 5,175,000 төгрөгийн тэмдэгтийн хураамж 97,750 төгрөгийг нөхөн төлүүлж, нэхэмжлэгчийн төлсөн тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 759 дүгээр зүйлийн 759.1, 75 2.2 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д зааснаар хариуцагч Г ХХК-иас 1,705,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Нд олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 5,193,000 төгрөг болон нэхэмжлэгч Г.Наас 5,175,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Г ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 125,333 төгрөгийн 83,095 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагч Г ХХК-иас 42,238 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Нд, хариуцагч Г ХХК-иас тэмдэгтийн хураамж 97,750 төгрөгийг нөхөн төлүүлж төрийн сангийн орлогод тус тус олгосугай.
3. Зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН