Иргэний хуулийн 276-280
-
А-4 Бэлэглэлийн гэрээ
Бусад бүрдүүлбэр:
- Гэрээ
- Иргэний үнэмлэхний лавлагаа / ААН бол байгууллагын гэрчилгээний хуулбар
- ААН бол байгууллагыг төлөөлсөн эрх бүхий этгээдийн итгэмжлэл
- Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт
- Бусад холбогдох баримт
Анхаарах зүйл:
- Шүүгч Иргэний хэрэг хянан шийдвэр тухай хуулийн 75.1 дүгээр зүйлд заасан шаардлага хангагдсан бөгөөд тус хуулийн 65.1-д заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор иргэний хэрэг үүсгэнэ.
- Нэхэмжлэгч нь иргэний хэрэг үүсгэснээс хойш 5 хоногийн дотор нэхэмжлэлийн үндэслэлийн хүрээнд нэг удаа нэхэмжлэлээ нэмэгдүүлэх эрхтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийг шүүхийн байранд байрлах "Гэрэгэ" киоск төхөөрөмжөөр төлнө.
- Цахимаар /цахим шүүх систем тун удахгүй/
- Өөрийн биеээр шүүхэд өгөх
Манай хаяг:
Утас: 77112383
Хаяг:
Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Ж.Самбуугийн гудамж, “Олонлог эгзэ” сургуулийн зүүн талд
Имэйл:
scp-court@shuukh.mn
Манай байршил:
Иргэний хэрэг хянан шийдвэр тухай хуулиас:
65.1.Шүүгч дараахь тохиолдолд захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана:
65.1.1.энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн харьяалал зөрчсөн;
65.1.2.энэ хуулийн 14, 15, 16, 19 дүгээр зүйлд заасан шүүхийн харьяалал зөрчсөн;
65.1.3.шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал;
65.1.4.нэхэмжлэгч нь эрх зүйн бүрэн чадамжгүй этгээд байвал;
65.1.5.нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан;
65.1.6.нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа;
65.1.7.зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаархи өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа;
65.1.8.уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа;
65.1.9.хариуцагчийн хаяг тодорхойгүй;
65.1.10.зохигч болох хүн нас барсан, хуулийн этгээд татан буугдсан тохиолдолд маргаж байгаа шаардлага буюу маргаантай үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй;
65.1.11.энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байвал.
65.2.Шүүгч энэ хуулийн 65.1-д заасан захирамждаа уг нэхэмжлэлийг хэрхэн мэдүүлэх, эсхүл шүүх түүнийг хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг хэрхэн засахыг зааж өгнө.
-
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 05 07 197/ШЗ2025/22387
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Урангуа би,
Нэхэмжлэгч: ************* дүүрэг, ************* хороо, ************* байр, ************* тоотод оршин суудаг ************* /РД:*************/-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *************дүүргийн ************* дугаар хороо, ************* дугаар гудамжны ************* тоотод оршин суух, *************д холбогдох
Бэлэглэлийн 15,100,000 төгрөг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *************ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ************* нь *************ийг 2013 оноос мэддэг байсан. 2023 оны ** сарын **-ны өдрөөс *************тэй холбоо тогтоож улмаар тогтмол холбоотой болж дотно харилцаа үүсгэсэн. ************* нь *************тэй хамтран амьдрах хугацаандаа 2023 оны ** сарын **-ны өдөр 5,000,000 төгрөг, 2023 оны ** сарын **-ний өдөр 7,000,000 төгрөг, 2023 оны ** сарын **-ны өдөр 1,000,000 төгрөг, 2023 оны ** сарын **-ны өдөр 500,000 төгрөг, 2023 оны ** сарын **-ний өдөр 600,000 төгрөг, 2023 оны ** сарын **-ны өдөр 1,000,000 төгрөг нийт 15,100,000 төгрөгийг бэлгэлсэн. ************* нь хамт амьдрах хугацаандаа *************ийг чин сэтгэлээсээ хайрладаггүй, худал үнэн хэлж, гэр бүлийн дотно харилцаа үүсгэдэггүй байсны улмаас тэдний хамтын амьдрал удаан үргэлжлээгүй бөгөөд бэлэглэгч *************ийг маш ихээр гомдоосон. Хамтын амьдрал дууссан үеэс эхлэн *************д бэлэглэлийн журмаар өгч байсан мөнгийг эвийн журмаар авч, асуудлаа шийдвэрлэхийг хүссэн боловч өнөөдрийг хүртэл 15,100,000 төгрөгийг өгөөгүй учир хариуцагчаас нэхэмжилж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн, нэхэмжлэлд тодорхойлж заасан хариуцагчийн оршин суух хаягаар хариуцагч *************д шүүхийн мэдэгдэх хуудас, нэхэмжлэлийн хувь, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчид эрх үүрэг тайлбарласан мэдэгдлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753 дугаар зүйлд заасан журмын дагуу хүргүүлэх ажиллагааг хийж гүйцэтгэсэн.
Тодруулбал хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *************ийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан ************* дүүргийн ** дугаар хороо, ************* ** дугаар гудамжны ** тоот хаягаар хүргүүлэхэд шууданчийн магадалгаанд хаягт газар ийм хүн байхгүй гэж, хорооны засаг даргын тодорхойлолтод дээрх хаяг тус хороонд байдаггүй гэж буцаан ирүүлсэн.
Тиймээс шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 754 дүгээр зүйлийн 754.2-т Энэ хуулийн 754.1-д заасны дагуу улсын бүртгэлийн байгууллагаас тодруулж ирүүлсэн хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн боловч хариуцагч тухайн хаягт оршин суудаггүй, үйл ажиллагаа явуулдаггүй бол иргэн, хуулийн этгээдтэй төрийн байгууллагаас харилцах төрийн мэдээллийн нэгдсэн системийн иргэний...бүртгэлийн дугаар бүхий үндэсний цахим шуудангийн хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлнэ гэж заасан дагуу иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах гэсэн боловч нэхэмжлэгч нь хариуцагчийн регистрийн дугаарыг нэхэмжлэлдээ бичээгүй байна.
Мөн шүүхээс хариуцагч *************д нэхэмжлэлийн хувь гардаж авахыг мэдэгдэх ажиллагаа удаа дараа нэхэмжлэлд дурдсан ************* дугаарт залгахад холбогдох боломжгүй, тэжээлээс салсан гэсэн ба нэхэмжлэгч хариуцагчийн цахим шуудангийн хаягийг нэхэмжлэлдээ дурдаагүй тул хариуцагчийг шүүхэд дуудан ирүүлэх боломжгүй байна.
Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт энэ хуулийн 65.1.9-д заасан хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасанд хамаарч байх тул *************ийн нэхэмжлэлтэй *************д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн оршин суугаа газрыг тогтоож, харьяалах шүүхэд нь дахин нэхэмжлэл гаргах, хариуцагч хаана оршин суугаа нь мэдэгдэхгүй тохиолдолд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй.
Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зохигчийн хооронд үүссэн маргааныг эцэслэн шийдвэрлэж буй явдал биш бөгөөд нэхэмжлэгч хариуцагчийн хаягийг тодорхой болгон шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүйг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар буцаан олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. *************ийн нэхэмжлэлтэй, *************д холбогдох бэлэглэлийн 15,100,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234,850 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж *************д олгосугай.
3. Нэхэмжлэл, түүнд хавсаргасан баримт /43 хуудас/-ыг нэхэмжлэгчид хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Хуланд даалгасугай.
4. Шүүгчийн захирамжид гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.УРАНГУА
- Хэргийн оролцогч нь шүүх хуралдаанд товлосон цагт хүрэлцэн ирэх, шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй. Хэрэв шүүх хуралдаанд нэхэмжлэгч ирээгүй бол түүний эзгүйд шийдвэрлэх, эсхүл нэхэмжлэлийг шийдвэрлэхгүй буцаах, хариуцагч ирээгүй бол түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх үр дагавартай.
- Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаяг /оршин суугаа хаяг, утасны дугаар, цахим хаяг/-аа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй. Хаягаа өөрчилснөө мэдэгдээгүй хэргийн оролцогчид мэдэгдэх хуудсыг түүний сүүлчийн хаягаар хүргүүлж, хэргийн оролцогчийн хамт амьдардаг насанд хүрсэн иргэн, эсхүл сум баг, хорооны Засаг дарга, түүний ажлын албанд буюу ажлын газрынх нь захиргаанд хүлээлгэн өгч гарын үсэг зуруулна.
- Хэргийн оролцогч мэдэгдэх хуудсыг хүлээн авахаас татгалзвал энэ тухай мэдэгдэх хуудсанд тэмдэглэж шүүхэд буцаана. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэхэд саад болохгүй.
- Шүүх мэдэгдэх хуудсыг улсын бүртгэлийн байгууллагаас тодруулж ирүүлсэн хариуцагчийн хаягаар хүргүүлсэн боловч хариуцагч тухайн хаягт оршин суудаггүй, үйл ажиллагаа явуулдаггүй бол иргэн, хуулийн этгээдтэй төрийн байгууллагаас харилцах төрийн мэдээллийн нэгдсэн системийн иргэний, эсхүл хуулийн этгээдийн хувьд түүнийг итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээдийн бүртгэлийн дугаар бүхий цахим шуудангийн хаягаар мэдэгдэх хуудсыг илгээнэ.
Нотлох баримт гаргах, бүрдүүлэх, нотолгооны процесс
- Хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй.
- Эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх эрхтэй. Хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох эрхтэй.
- Хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох эрхтэй.
- Нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой; өөр орон нутагт байгаа учраас өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрч оролцуулах талаар нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа, хариуцагч нь хариу тайлбар гаргамагц шүүхэд гаргах эрхтэй.
- Тайлбар, нотлох баримтыг шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй бол шүүх хүлээн авахаас татгалзах эрхтэй тул нотлох баримтыг шүүх хуралдаанаас өмнө шүүхэд гаргахыг анхаарна уу.
- Хэргийн оролцогч та өмгөөлөгчөөс эрх зүйн туслалаа авах, шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох эрхтэй.