Хамтран ажиллах гэрээ
Хамтран ажиллах гэрээ” гэдэг нь хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээдэг гэрээг хэлнэ.
Хамтран ажиллах гэрээ” гэдэг нь хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээдэг гэрээг хэлнэ.
Бусад бүрдүүлбэр:
Анхаарах зүйл:
Улсын тэмдэгтийн хураамжийг шүүхийн байранд байрлах "Гэрэгэ" киоск төхөөрөмжөөр төлнө.
Манай хаяг:
Утас: 77112383
Хаяг:
Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Ж.Самбуугийн гудамж, “Олонлог эгзэ” сургуулийн зүүн талд
Имэйл:
scp-court@shuukh.mn
Манай байршил:
Иргэний хэрэг хянан шийдвэр тухай хуулиас:
65.1.Шүүгч дараахь тохиолдолд захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана:
65.1.1.энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн харьяалал зөрчсөн;
65.1.2.энэ хуулийн 14, 15, 16, 19 дүгээр зүйлд заасан шүүхийн харьяалал зөрчсөн;
65.1.3.шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал;
65.1.4.нэхэмжлэгч нь эрх зүйн бүрэн чадамжгүй этгээд байвал;
65.1.5.нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан;
65.1.6.нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа;
65.1.7.зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаархи өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа;
65.1.8.уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа;
65.1.9.хариуцагчийн хаяг тодорхойгүй;
65.1.10.зохигч болох хүн нас барсан, хуулийн этгээд татан буугдсан тохиолдолд маргаж байгаа шаардлага буюу маргаантай үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй;
65.1.11.энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байвал.
65.2.Шүүгч энэ хуулийн 65.1-д заасан захирамждаа уг нэхэмжлэлийг хэрхэн мэдүүлэх, эсхүл шүүх түүнийг хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг хэрхэн засахыг зааж өгнө.
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 197/ШШ2025/01261
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмон би,
Нэхэмжлэгч: А****** ХХК,
Хариуцагч: ******* байрлах, Н******* ТӨХК, /РД:************/-д холбогдох,
Гэрээний үүрэгт 12,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хүлээн аваад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ...хариуцагчаас 12,500,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа...нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна, төлбөрийг хугацаа тогтоож төлөх хүсэлтэй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А****** ХХК, хариуцагч Н******* ТӨХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 12,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 12,500,000 төгрөгийг хугацаа тогтоож хэсэгчлэн төлөхийг зөвшөөрсөн байх тул зохигчийн эвлэрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1.Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75, 758.1. дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч А****** ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага12,500,000 төгрөгийг хариуцагч Н******* ТӨХК төлөхийг зөвшөөрч, 2025 оны 03 сарын 12-нд 6,000,000 төгрөг, 2025 оны 05 сарын 30-нд 6,150,000 төгрөгөөр төлөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214,950 төгрөгийн 107,475 төгрөгийг улсын төсвөөс, 107,475 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ЦОЛМОН
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 197/ШШ2025/01040
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмон би,
Нэхэмжлэгч: **********************тоот хаягт байрлах, Т********** ХХК /РД: ***********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ********************* тоот хаягт байрлах, Д******** ХХК /РД: **************/-д холбогдох,
Гэрээний үүрэгт 608,275 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хүлээн аваад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ... хариуцагч нь 608,275 төгрөг төлсөн тул нэхэмжлэлээс татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т********** ХХК хариуцагч Д******** ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 608,275 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75, 758.1. дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Т********** ХХК нь хариуцагч Д******** ХХК-д холбогдох 608,275 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,898 төгрөгийн 9,449 төгрөгийг улсын төсвөөс, 9,449 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ЦОЛМОН
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 197/ШШ2025/00337
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ** дүгээр хороо, ****** байр, *-р орц ******* оршин суух, ************/РД:***************/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ********** дүүрэг, * дугаар хороо, * байр, * тоотод оршин суух, ************** /РД:*************/-д холбогдох 1,250,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч **********,
Хариуцагч **********,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дэлгэрзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: ************* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
Найдвартай орлогын арвижих сангийн захирал *********тай хамтарч ажиллаад 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 1,250,000 төгрөг, мөн 300,000 төгрөг өгөхөөр болсон ч үлдсэн 850,000 төгрөгийг өгөөгүй байна. Мөн 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 800,000 төгрөг болгож өгнө гэж надаас 400,000 төгрөг аваад өгөөгүй, 2023 онд 2 удаа 50,000 төгрөг өгсөн. Хариуцагч маргасан, татгалзсан зүйлгүй байгаа. Надад 2021 онд 100,000 төгрөг өгч байсан гэсэн ч сүлжээний бизнес юм. Мөн 2015 оны Монгол улсын Оюуны өмчийн газрын барааны тэмдгийн гэрчилгээнд өөрийнх нь нэр байгаа, сан гэж байхгүй, улсын бүртгэлийн гэрчилгээнд бас байдаггүй. Хариуцагч сүлжээний бизнес эрхэлж хүмүүсийг хууран мэхэлдэг хүн учраас би өөрийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.
Хариуцагч *****шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би 2010 онд найдвартай орлогын арвижих санг байгуулсан. Оюуны өмчийн газарт 2015 онд хуримтлал 1 гэдэг тооноос эхлэх гэсэн журмаар батлуулсан. Энэ сангийн бүх хүмүүс талархал бичдэг баримт нь одоо надад байна. Нэхэмжлэгч нь өөрөө зөвшөөрөөд 50,000 төгрөг манай санд төлж бүртгүүлсэн. Тухайн 50,000 төгрөгөө 100,000 төгрөг болгоод 2020 онд буцаан авсан, дахин 50,000 төгрөгөөр ороод 50,000 төгрөг нь 250,000 төгрөг болоод 250,000 төгрөг 1,150,000 төгрөг буюу 5 хүний хуримтлал болсон. Тэр 1,150,000 төгрөг энэ хүнээс гараагүй байж бусдын мөнгийг авна гэж байгааг зөвшөөрөхгүй байгаа. Сангийн хүмүүс хамтарч ажилладаг, нийлээд хуримтлал үүсгэдэг. Би 2010 оноос хойш үйл ажиллагаа явуулж, түрээсийн төлбөрөө өөрөө төлж, бусад хүнээс төлбөр аваагүй. Хамт олноо ажилтай байлгахын тулд явдаг байсан. Өнгөрсөн жилээс ажлаа хийхгүй, гачигдал гарсан нь үнэн. Энэ хүн 8 хүний дараа ээлж нь болох байтал тэрийг хүлээхгүй хүмүүсийн мөнгийг авна гэдэг нь байж болохгүй зүйл. Нэхэмжлэгч манай санд орсноос хойш 50,000 төгрөгөөр 2 удаа, 400,000 төгрөг өгсөн, үүнээс 300,000 төгрөгийг өгсөн. Одоо үлдсэн 100,000 төгрөг өгвөл өгнө өгөхгүй бол өгөхгүй. Тэгээд энэ учир байдлыг ярилцах гээд утсаар ярих гэхээр утсаа авдаггүй, утсаар яриагүй байж намайг хууль бус гээд яриад байгаа юм. Би хуулийн дагуу ажлаа хийдэг, улсын бүртгэл, тамга тэмдэгтэй байгаа. Би бусдын талархал хүлээдэг, энэ хүнд гомдож байна. Дараагийн шатанд ороод бүх зүйл нь надад бэлэн байгаа гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ***** нь хариуцагч *******-д холбогдуулан 1,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч ***** нь ********* хуримтлалд өгсөн мөнгөө авсан тул 1,250,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, мөнгө авах дараалал болоогүй гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргаж байна.
Нэхэмжлэгч ********* нь 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хамтын хуримтлал үүсгэхэд санал нэгдэж, 50,000 төгрөгийг өгч 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 100,000 төгрөг авсан, мөн 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 50,000 төгрөгөөр нэгдэж, 2021 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 6 хүний хуримтлалаас 240,000 төгрөг болж, 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 5 хамтрагчийн 1,150,000 төгрөг болсон ба үлдэх 300,000 төгрөгийг бэлнээр авсан. Мөн сангийн хамт олны хуримтлалд нийт 500,000 төгрөг гаргаж, үүнээс /100,000+300,000/ 400,000 төгрөгийг авсан гэж хариуцагч тайлбарлан кассын зарлагын ордер гэх баримтыг хавсаргасан. /хх-6-7/
Нэхэмжлэгч нь хариуцагч **** буюу найдвартай орлогын арвижих сан гэж тодруулсан, 100,000 төгрөгөөр нэхэмжлэлээ нэмэгдүүлсэн бөгөөд Тусгай журмаар хянан шийдвэрлэх ажиллагаатай нийцээгүй байна.
Хариуцагч ****** нь 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 10 жилийн хугацаатай, бараа, үйлчилгээний жагсаалтад байх сангийн эзэмшигч байна.
Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1 дэх хэсэгт аливаа гэрээний санал нэг талын хүсэл зоригийн илэрхийлэл ба хэлцэл хийх замаар хариуцагчид мөнгө шилжүүлсэн, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт иргэний эрх, үүрэг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгоход чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүй гэж тодорхойлсон.
Иймд хариуцагчаас 100,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 759 дүгээр зүйлийн 759.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. *********ын нэхэмжлэлтэй хариуцагч ****д холбогдох 1,250,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчаас 100,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг 1,150,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,550+4,550 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 4,550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч **********т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор энэ хуулийн 119 дүгээр зүйлд заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Л.НАРАНГЭРЭЛ